• Өнөөдөр 2024-05-18

Хажуу өрөө түрээслэж суудаг нэг оюутнаас коронавирус илэрсэн гэв үү

2020-11-12,   2079

БГД-ийн 18 дугаар хороонд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж,  таван хүнийг шинжилгээнд хамруулахаар ХӨСҮТ рүү авч явжээ. Тус дүүргийн орон сууцанд хажуу өрөө түрээслэн амьдардаг оюутан охиноос вирус илэрсэн гэх мэдээлэл байна. 
 
Тус байранд гурван өрөө орон сууцыг өрөө тус бүрээр нь түрээслүүлдэг байсан бөгөөд тухайн оюутан нь тээврийн жолоочийн нэгдүгээр хавьтагч оюутантай нэг ангид суралцдаг байжээ.
 
Мөн тус байрны оршин суугчид түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрч, дөрвөн хүнийг тусгаарлажээ.  Баттай мэдээллийг маргааш ЭМЯ-наас өгнө, үргэлжлүүлэн мэдээлэх болно. 

Хажуу өрөө түрээслэж суудаг нэг оюутнаас коронавирус илэрсэн гэв үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188