• Өнөөдөр 2025-03-15

ЭМЯ: Тээврийн жолоочийн ойрын хавьтагч үлдсэн хүмүүсээс вирус илрээгүй

2020-11-12,   602

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өглөө. 
 
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Коронавирусийн шинжилгээ тандалт судалгааг бид үргэлжлүүлж байна. Арваннэгдүгээр сарын 11-нд батлагдсан дөрвөн тохиолдлын ойрын хавьтал 78 хүнд шинжилгээ хийж 43 хүний шинжилгээ өнөө өглөө гарсан. Үүнээс нэг хүнд вирус илэрсэн. Түүнийг үргэлжлүүлэн тандаж байна. Үлдсэн 36 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн хоёрдогч хавьтагчийн ойр орчмын 219 хүн, өчигдөр илэрсэн тохиолдлын хавьтагч 99 буюу нийт 318 хүнд шинжилгээ хийхэд 219 хүнээс коронвирусийн халдвар илрээгүй” гэв.
 

ЭМЯ: Тээврийн жолоочийн ойрын хавьтагч үлдсэн хүмүүсээс вирус илрээгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188