• Өнөөдөр 2025-03-15

Үс засуулбал өлзийтэй сайн

2020-11-12,   418

БИЛГИЙН ТООЛЛЫН 27
 
2020.11.12 / ПҮРЭВ ГАРАГ
 
НАМРЫН АДАГ ӨЛЗИЙТ УЛААН НОХОЙ САРЫН
 
ГУРВАН ХӨХ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
 
Үс засуулвал: Өлзийтэй сайн
 
Наран ургах, шингэх: 07.54-17.19
 
Суудал: Хий
 
Аргын тооллын 11 сарын 12, Бархасвадь гараг. Билгийн тооллын 27, Тугчин одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн
наран 7 цаг 54 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг
хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх,
цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал худалдан авах, мал
түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал
зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
 

Үс засуулбал өлзийтэй сайн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188