• Өнөөдөр 2024-05-05

ХӨСҮТ-ийн сувилагчтай хамт ажилласан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ

2020-11-11,   525

 

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны арваннэгдүгээр сарын 9, 10-нд хийсэн вирус судлалын лабораториудад нийт 993 хүний сорьцод шинжилгээ хийхэд 14 хүний сорьцоос вирус илэрлээ.
 
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 9-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн хоёр жолоочоос коронавирус илэрсэн. Энэ хоёр жолооч хоёулаа гаднын улсын иргэн. Мөн 2020 оны арваннэгдүгээр сарын 8-нд Алматы- Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хоёр хүнээс коронавирус ирсэн. Мөн аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хоёр хүн, аравдугаар сарын 20-нд тус чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.
 
Аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрсэн. Мөн ХӨСҮТ-ийн сувилагчтай хамт ажиллаж байсан нэг хүний давтан шинжилгээгээр  коронавирус илэрлээ. Нөхцөл байдал хүнд байна. ОХУ-д өвчлөл их байгааг анхаарах хэрэгтэй” гэв.
 

ХӨСҮТ-ийн сувилагчтай хамт ажилласан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188