Улсын онцгой комиссоос яг одоо мэдээлэл хийж байна. Шадар сайд Я.Содбаатар “Өнгөрсөн 10 сарын хугацаанд Ковид-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр манай улс маш сайн ажилласан гэж бодож байна. Харин одоо энэ Ковид-19 өвчинтэй нүүр тулах цаг боллоо” гэлээ. Тиймээс ард иргэд айж сандрахгүй, уужуу тайван байж, бодит мэдээллийг авч хамтдаа даван туулах ёстойг санууллаа.
Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Аравдугаар дугаар сарын 14-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч Сэлэнгэ аймагт шинжилгээ өгсөн. Ингээд Энхсаран сувилалд 21 хоног тусгаарлагдаад тэр хугацаандаа гурван удаа шинжилгээ өгсөн. Арваннэгдүгээр сарын 10-нд дахин шинжилгээ хийж үзэхэд эхнэр болон өөрөөс нь халдвар илэрсэн. Одоогийн байдлаар нэгдүгээр зэргийн 24 хавьтагчийг Халдвартын эмнэлэгт тусгаарлаад, шинжилгээ авсан. Хоёр цагийн дараа шинжилгээний хариу гарна. Халдвар авсан иргэн эхнэр, цэцэрлэгийн насны хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан. Хашаандаа ээж аав нь хамт амьдардаг байсан” гэлээ.
Мөн Эрүүл мэндийн яам бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа. Үүнээс гадна иргэд үүргээ биелүүлж, амны хаалтаа зүүх, хоорондын зайгаа барих, гараа ариутгах зэрэг урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэйг анхаарууллаа. Мөн яаралтай биш тохиолдолд эмнэлэгийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байх, коронавирсийн шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандаж зөвлөгөө авахыг анхаарууллаа.
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь хилийн Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас хоёр сарын хугацаанд хаахаар болсон. Мөн Баян-өлгий, Увс аймгийн хилийн боомтуудыг шат дараатайгаар хаах шийдвэрийг гаргаж, хүндэтгэн үзэх шалтгаантай авто тээврийг Улсын онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлэхээр болжээ.
Мөн Улаанбаатар хотоос гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон. Харин хот руу орох хөдөлгөөн нээлттэй байгаа гэлээ. Улаанбаатар хотоос орон нутаг руу явж байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай автомашиныг УОК-ын зөвшөөрлөөр нэвтрүүлэх юм байна.
Мөн 45-60 хоногийн хүнсний нөөц байгаа учраас хүнсний зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг хотын дарга Д.Сумъяабазар анхаарууллаа. Тиймээс иргэдийг айж сандрахгүй, уужуу тайван байхыг санууллаа. Нийслэл, бүх байгууллага бэлэн байдалд ажиллаж байгаа гэлээ.
| УОК: Халдвар авсан иргэнтэй ойр байсан 24 хүний шинжилгээний хариу хоёр цагийн дараа гарна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |