• Өнөөдөр 2024-05-05

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2020-11-11,   270

БИЛГИЙН ТООЛЛЫН 26
 
2020.11.11 / ЛХАГВА ГАРАГ
 
НАМРЫН АДАГ ӨЛЗИЙТ УЛААН НОХОЙ САРЫН ДӨРВӨН НОГООН ШАР МОРЬ ӨДӨР
 
Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
 
Наран ургах, шингэх: 07.53-17.20
 
Суудал: Мод
 
Аргын тооллын 11 сарын 11, Буд гараг. Билгийн тооллын 26, Харцага одтой, шар морь өдөр. Өдрийн наран 7 цаг
53 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр
архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр,
байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн
цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс
шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
 

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188