• Өнөөдөр 2024-05-12

Онцгойгийн алба хаагчид өрх толгойлсон, зургаан хүүхэдтэй эмэгтэйд туслажээ

2020-11-09,   442

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 42 дугаар хороо нэгдүгээр хэсэгт оршин суугч, зургаан хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур өрх толгойлсон эмэгтэйд алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан тусламж үзүүллээ.
 
НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны гэр хороолол бүхий айл өрхүүдийн түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд үзлэг шалгалтыг зохион байгуулж байх үеэрээ энэхүү айлын нөхцөл байдлыг харжээ. 
 
Гэрийн бүрээс хуучирч муудсан, унь дутуу, хаяавчгүй гэрт амьдардаг байсан тул гэрийн бүрээсийг шинээр сольж, гэрийн хаяаг хаяавчилж, түлээний модыг нь хагалж бэлтгэн, сургуулийн насны хоёр хүүхдэд хичээлийн хэрэглэл бүхий иж бүрэн цүнх бэлэглэсэн байна.
 
Эх сурвалж: ОБЕГ

Онцгойгийн алба хаагчид өрх толгойлсон, зургаан хүүхэдтэй эмэгтэйд туслажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188