• Өнөөдөр 2024-05-12

Зурхай: Үс засуулахад тохиромжгүй

2020-11-09,   296

Аргын тооллын 11 сарын 9. Даваа (Сумьяа) гараг 
 
Билгийн тооллын 24
 
Улаан луу, их морь-Есөн од, суудал ус, мэнгэ зургаан цагаан, үхэхийн барилдлагатай өдөр.
 
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:49-17:22. 
 
Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40),  гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
 
Үс засуулахад: Үс засуулбал эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
 
Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Тухайн өдөр хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу. Анд нөхөр болох, дэлгэрүүлэх үйл, хишиг даллага авах, эм найруулах, сан тавих, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, хот байгуулах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, мал адгуус муулах үйлд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, равнай үйлдэхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Зурхай: Үс засуулахад тохиромжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188