ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй коронавирустэй өвчтөнүүдийг эмчилж байсан сувилагч халдвар авсан нь хяналтын шинжилгээгээр тогтоогдоод байгаа. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Эмчилгээний баг 14 хоног ажиллаад, 14 хоног тусгаарлагддаг. Тухайн сувилагчийн хувьд анхны ээлжиндээ ажиллаад халдвар авсан. Гэхдээ тусгаарлалтад байх үедээ коронавирус илэрсэн учраас гадагшаа алдсан байх боломжгүй" гэж мэдэгдээд буй.
Тэгвэл тухайн сувилагч нь БНСУ-д ажиллаж байгаад өнгөрсөн наймдугаар сард ирсэн. Тусгай үүргийн нислэгээр ирээд 21 хоног тусгаарлагдаж, тусгаарлалтаас гараад ХӨСҮТ-д ажилдаа буцаж ороод нэг сар болж байсан гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл ХӨСҮТ-д ажиллаж байхдаа халдвар аваагүй, түүнээс өмнө буюу БНСУ-аас халдвартай ирсэн байж болзошгүй байгаа юм. Хэрвээ тийм бол тусгаарлагдаж байх үедээ ямар хүмүүстэй уулзсан, тусгаарлалтаас гараад гэрийнхэнтэйгээ уулзсан эсэх гээд ноцтой асуудал үүсэх эрсдэлтэй байна.
Энэ талаар УОК-оос тодруулахад уг мэдээллийг үгүйсгэсэнгүй. Тодруулбал, "ХӨСҮТ-ийн халдвар авсан сувилагч БНСУ-аас ирээд нэг сарын дараа ажилдаа орсон мэдээллийг бид шалгаж байна. ХӨСҮТ-д ажилдаа ороод нэг сар болохдоо хэнтэй уулзсан, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн эсэхийг тогтоохоор сарын хугацааны бүх камерийн бичлэгийг шалгаж байгаа. Энэ тухай мэдээллийг нэгдсэн байдлаар ирэх долоо хоногт танилцуулна" гэлээ.
| ХӨСҮТ-ийн сувилагч БНСУ-д ажиллаж байхдаа коронавирусийн халдвар авсан байж болзошгүй |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |