• Өнөөдөр 2024-05-12

Оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

2020-11-04,   446

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 2, 3, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр”, “Монгол Солонгосын политехникийн коллеж”, “Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик тээврийн сургууль”-ийн оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.
Сургалтаар “Галын аюулгүй байдлын тухай хууль”, гамшгаас хамгаалах “Бэлэн бай” сургалтын багцын хичээлүүдийг ашиглан  хууль эрх зүй, гамшиг ослын талаар ойлголт мэдлэг олгож, болзошгүй аюул, осол, гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны мэдлэг олгосон юм.
 
Мөн коронавирусийн халдвар болон айл, өрхийн галын аюулгүй байдлыг хэрхэн хангах, яндангаа хөөлж, угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийлээ.
танхимын сургалтад дээрх сургуулиудын 87 оюутан хамрагдаж, гурван төрлийн гарын авлага, материалаар хангагдлаа гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
 

 


Оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг олголоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188