• Өнөөдөр 2024-05-09

Гурван хүнээс короноавирусийн халдвар илэрч батлагдсан тохиолдол 352 боллоо

2020-11-04,   396

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "613 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 20-нд Энэтхэг-УБ-ын онгоцоор ирсэн 21 настай хоёр эрэгтэйн давтан шинжилгээгээр, мөн арадугаар сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, ОХУ-ын иргэн 33 настай эрэгтэйгээс коронавирус илэрлээ. Сүүлийн өдрүүдэд олон улсын ачаа тээврийн жолооч нараас халдвар олноор илэрч байна.
 
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 16 жолооч иргэн эмчлүүлж байгаагийн 12 нь гадаадын иргэн бий. Монголд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 352 боллоо" гэв . ХӨСҮТ-д 38 хүн эмчлүүлж байгаагаас найман хүн хүндэвтэр байна. 

Гурван хүнээс короноавирусийн халдвар илэрч батлагдсан тохиолдол 352 боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188