• Өнөөдөр 2025-03-16

ЗУРХАЙ: Үсээ засуулбал САЙН НӨХӨРТЭЙ УЧИРНА

2020-11-04,   609

ӨНӨӨДӨР
 
Аргын тооллын 11 сарын 4, Буд гараг. Билгийн тооллын 19, Гөрөөсөн толгой одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн
наран 7 цаг 42 минутад мандан, 17 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг
хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал,
жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо
тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө
гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

ЗУРХАЙ: Үсээ засуулбал САЙН НӨХӨРТЭЙ УЧИРНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188