Монголчуудын эртний тоглоом наадгайн нэг болох шагайн наадгай өдгөө үндэсний спорт болоод олон жилийг өнгөрүүлжээ. Шагай ашиглан олон төрлийн тоглоом тоглож болдог. Тэгвэл тэр дундаас үндэсний их баяр наадмын нэгэн төрөл нь шагайн харваа юм.
Шагайн харваа нь монголчуудын эртнээс нааш өв уламжлагдан ирсэн уламжлалт тоглоомын нэг төрөл юм. Шагайн харвааны сумыг анх малын болон зээрийн шилбэний яс болох шагайгаар хийж байжээ. Энэ сумаа хашлага хэмээн нэрлэх модон суурь дээр байрлуулан есөн тохой ойролцоогоор 4,72 метр зайд байрлах хасааг няслан онох ёстой. Шагайн харваа нь 2001 оноос эхлэн албан ёсоор Монголын үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болон зохион явагдах болсон.
Иймээс шагайн харвааг монгол түмний эртнээс уламжлалтай соёлын өвөрмөц нэгэн төрөл гэж үзсэн учраас 2014 онд Юнеско-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн нь уг тоглоом наадгай нь дэлхийн соёлын нэгэн болсон байна.

Шагайн харвааны хэрэгсэл
Хашлага: Суман, ум хар, зандан, агар, яшил, сэндэн зэрэг ховор үнэт модоор хийсэн зүйлийг харваачид барина. Хашлага гэдэг нь няслах сумаа дээр нь байршуулж, хасаа /шагай/-г онохоор чиглүүлэхэд зориулсан модон зэмсэг бөгөөд түүнийг ясаар болон цагаан өнгийн нийлэг эдээр янз бүрээр чимэглэдэг.
Сум: Сумыг байгалийн жамаар унасан бугын эврийн доод хэсэг /тав/-ээр дөрвөлжин, дугуй хэлбэртэй хийдэг. Сум нь харваач хашлаганд дээрээс түүнийг нясалж хасаа /шагай/-г оноход зориулсан зүйл.
Хурууны боолт: Харваач сум тавихын өмнө харвах хуруу /голдуу баруун гарын дунд хуруугаар харвана/-гаа нарийвтар арзгар даавууг цавуудаж бооно. Энэ нь сумаа нэг хэвийн мэдрэмжээр явуулахаас гадна халуун, хүйтэнд хуруу гөлчихгүй нэгэн жигд нясалж болох сайн талтай байдаг.
Хасаа /шагай/: Хасаа гэдэг нь хув, зааны соёо, бугын эврийн үзүүр зэрэг ховор зүйлээр урласан зүйл юм. Хасаа /шагай/-ны өндөр 1,3 см, урт-2,3 см, өргөн 1,6 см байх бөгөөд газраас 29 см өндөртэй зурхай дээр өрөх буюу хоёр хасаа тулгаж есөн тохой /1 тохой-52,5 см/ буюу 4м 72см газраас харваач хашлага дээрээс сумаа нясалж онох зорилготой юм.
Хана: Ханыг бугын эврийн үзүүрээр хийж ханатай харвадаг байсан.
Чавх: Харваачдын зэмсгийн дотор Чавх /дээр үед хавчаахай гэж нэрлэж байсан/-ыг хэрэглэнэ. Чавхыг мөн л хатуу сайхан модоор маш нарийн ур гарган хийдэг бөгөөд овоо, хараатай, нумтай. Сум нь хэлхээ сумтай мөрлөж бууддаг /харвадаг/ зүйл юм. Харваачид ихэнхдээ “буу” гэж нэрлэж заншсан байдаг. Чавхыг сүүлийн үед ховор хэрэглэдэг болсон бөгөөд голдуу настай харваачид тойрмын харваан дээр хэрэглэж байна.
Зурхай: Хасаагаа өрөх зориулалттай дөрвөлжин мод юм. Зурхайг агар, суман, сүүлийн үед үнэт мод ховордсоноос урд зүгийн хүрэн мод зэрэг сайхан өнгө, үнэртэй юм уу эсвэл маш хатуу модоор голдуу босоо ширхэгтэйгээр урладаг. Зурхайг “сэнтий” гэх тавиур дээр тавьдаг.
Аравч: Зурхайнаас ойсон сум ар талд буй аравч модонд хүрэхэд сайхан хүнгэнэсэн дуу гардаг хайрцаг юм. Энэ хайрцгийг “мод” гэж нэрлэж заншсан. Энэхүү мод дотроо зурхай, хасаа,тохой зэргээ хийж хадгалдаг.
Өрц /сэнтий/ : Зурхайг тавихад зориулсан дөрвөлжин суурь юм. Өрцийг хүрэн улаан өнгийн хамба хилэн мэтийн зузаан даавуугаар бүрж, урд талд нь үндэсний хээг урлаж наадаг.
Тохой : Мөн хатуу модоор урладаг дөрвөн талтай урт нарийвтар зүйл. Тохой нь өрсөн хасаанаас харваачийн гутлын өлмий хүртэлх зай /есөн тохой/ -г хэмждэг нэг ёсны уртын хэмжүүр юм. Тохойны урт нь 52,5 см байдаг. Мөн оносон хасаагаа тохой дээрээ өрдөг учир хоёр талын ач холбогдолттой зүйл юм.
Сандал /тулгуур /: Харваач бүр өөртөө тохирсон өндөр, нам хэмжээтэй хагас суухад тулгуур болохуйц, салгаж угсардаг сандал /тулгуур/ хэрэглэдэг. Дээр үед энэ сандал-тулгуур байгаагүй зөвхөн хөлөө нугалж сууж харвадаг байсан байна.
Байц: Хасаа өрж буй харваач, мөн сум тавиагүй харваач нар суухад зориулагдсан жижиг урт нарийхан хивс, ширдэг юм. Багийн хамт олон нөгөө багийн майхан, асарт очихдоо өөрийн байцыг авч очиж сууцгаадаг.
Уухай: Шагайн харваанд дээрх зэмсэг, хэрэгслийг хэрэглэээс гадна шагайн харвааны сүр сүлд болсон сүрлэг сайхан “Уухай” гэж байдаг. Мөн оносон харваачаа урамшуулдаг онооны уухай байхаас гадна харваачийн сум давах, дутахыг нь хасаа маллаж буй болон сум тавиагүй харваач нар уухайгаар удирдах тал ч бий. Сүрлэг сайхан уухайнд нөгөө талын сум тавих гэж байгаа харваач тэвдэх, гар хуруу нь чичрэх, олон жил харвасан хашир харваач хүртэл сум нь зурхай дээр хүрэхгүй болох, огт онохоо болих зэрэг сэтгэл зүйн хатан тэвчээр, маш нарийн мэдрэмжийг харваач болгоноос шаарддагаараа шагайн харваа нь нэг ёсны ямар ч хүн “гүйцэт сурдаггүй” тоглоом гэж ярьдаг.

| ШАГАЙН ХАРВААН ТҮҮХ, ХЭРЭГЛЭГДЭХҮҮН |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |