• Өнөөдөр 2024-05-13

Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж, шалгаж байна

2020-11-03,   650

Гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалт зохион байгуулж байна. Хяналт шалгалтад төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 210 мянга орчим айл өрх, тусгай зөвшөөрөлтэй болон 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухтай аж ахуйн нэгж, байгууллага хамрагдах юм.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглаж үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой хяналт шалгалт 14 хоног үргэлжилнэ. 

 Эх сурвалж:Нийслэлийн онцгой байдлын газар

 


Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж, шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188