• Өнөөдөр 2024-05-11

Цагааннуур боомтын халдвар хамгааллын дэглэмтэй танилцав

2020-11-02,   347

Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан “Шуурхай бүлэг” Баян-Өлгий аймгийн Цагааннуур автозамын шалган нэвтрүүлэх боомтод ажиллажээ.
 
 Шуурхай бүлэгт ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ, МХЕГ, ГЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн  холбогдох удирдлага, мэргэжилтнүүд ажилласан юм.
 
 Цагааннуур авто замын боомтын үйл ажиллагаа, халдвар хамгааллын дэглэм сахиулах ажилтай танилцаж, аймгийн хүн амын дунд тандалт судалгаа хийн, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангуулах зөвлөгөөг газар дээр нь өгчээ.
 
Мөн  цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Улсын Онцгой комисст танилцуулах аж.

Цагааннуур боомтын халдвар хамгааллын дэглэмтэй танилцав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188