“Улаанбаатар их дуулга” тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Тэмцээний дараа Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд жудочдын хамтарсан бэлтгэл сургуулилт эхэллээ. Тэд зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1 хүртэл хамтарсан бэлтгэл хийх юм.
Бэлтгэлд Монгол, Япон, Финланд, Франц, Австри, Голланд, Киргизстан, Канад, Португал улсын баг тамирчид хамрагдаж байгаа ба Унгар улсад ирэх сарын 8-10-нд болох “Будапешт-2022 их дуулга” болон ДАШТ-ий өмнөх гол бэлтгэл хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Тус бэлтгэл сургуулилтад 100 орчим тамирчин хамрагдаж байгаа бөгөөд олимп, дэлхийн медальт олон шилдэг жүдоч байна
| Монголд болж буй хамтарсан бэлтгэлд есөн орны жүдоч оролцож байна |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |