• Өнөөдөр 2024-04-28

"Олон улсын залуучуудын ногоон наадам"-ыг НҮБ-тай хамтран зохион байгуулна

2020-10-28,   341

Монгол Улс анх удаа “Олон улсын залуучуудын наадам”-ыг НҮБ-тай хамтран зохион байгуулах гэж байна. Тус наадмыг спортын үндсэн 20, үзүүлэх гурван төрлөөр ирэх  оны есдүгээр сарын 9-17-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.  “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго 2030” хөтөлбөрийн хүрээнд энэхүү наадмыг зохион байшуулах бөгөөд спортоор дамжуулан эрүүл чийрэг дэлхийн иргэнийг бэлтгэх, цөлжилт, байгаль орчны бохирдлыг бууруулахад залуусын анхаарлыг хандуулах, спортоор дамжуулан хойч үеэ хорт зуршлаас ангид байлгахад дэмжлэг үзүүлэх, спортын салбарын бүтээн байгуулалт, түүний үр ашигтай хэрэглээг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байгаа юм.  
 
Уг наадамд тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж буй НҮБ-ын гишүүн орнууд болон ОУОХ-ны Үндэсний Олимпийн хороод нээлттэй оролцох аж. 
 
Наадмын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын суурин зохицуулагч Ноён Тапан Мишра Олон улсын залуучуудын ногоон наадмын гүйцэтгэх хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.  Энэ үеэр гүйцэтгэх хорооны гишүүдэд тусгайлан зориулсан “Спорт ба Тогтвортой хөгжлийн зорилго 2030” сургалтыг зохион байгуулсан байна. 
 

 


"Олон улсын залуучуудын ногоон наадам"-ыг НҮБ-тай хамтран зохион байгуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188