Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, Голомт банк хамтран “Ятгах тусам нягтал 2” аяны нээлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдэлгэр “Өмнө нь зохион байгуулагдсан хоёр аяны хүрээнд энэ төрлийн гэмт хэрэг 19.2 хувиар буурсан эерэг үр дүн гарсан. Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэрэг 2016 онд огт бүртгэгдээгүй байсан бол 2017 онд 292 гэмт хэрэг бүртгэгдсэн. 2019 онд зөвхөн цахим гэмт хэргийн залилангийн улмаас 13 тэрбум төгрөгийн хохирол учирсан.
Түүнчлэн өнгөрсөн арван жилийн хугацаанд залилангийн гэмт хэргийн улмаас нэг их наяд 294 тэрбум 850 сая төгрөгийн хохирол учирсан. Залилах гэмт хэргийн хохирогчдын 50-аас дээш хувь нь эмэгтэйчүүд байдаг. Энэ мөнгөний урсгал нь Монгол Улсын хилийн гадагшаа чиглэж байгаа юм. Тиймээс “Ятгах тусам нягтал-3″ аяныг цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор эхлүүлж байна” гэв.
Харин Голомт банкны мэдээлэл технологи хариуцсан захирал М.Сайнбилэг “Ятгах тусам нягтал 3” аян нь олон улсын гуйвуулга, интернет банкны үйлчилгээ, тооцооны картны аюулгүй байдал, онлайн худалдаа, цахим залилангийн гэмт хэрэг гэсэн таван чиглэлд өрнөнө. Сүүлийн хоёр жилийн хугацаанд банкны салбарт дижитал шилжилт эрчимтэй хэрэгжиж байгаа нь нэг талаараа давуу тал авчирч байгаа боловч нөгөө талдаа залилангийн гэмт хэрэг дагаад өсч байна” хэмээн ярилаа.
| "Залилах гэмт хэргийн хохирогчдын 50-аас дээш хувь нь эмэгтэйчүүд" |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |