Манайд “Дарга болохгүй, болохгүй” гэчихээд даргын суудлаас татгалзаж чаддаггүй хүн олон байна. Саяхан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон Д.Сумъяабазар үүний тод жишээ болсон. Түүний араас “Дарга болох бодолгүй байгаа” гэх тайлбарыг хэвлэлд өгсөн Н.Дэмбэрэл орох нь. Тодруулбал, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамцыг ажлаа өгөх гэж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхэлсэнтэй зэрэгцээд телевизийн шинэ даргын нэр яригдаж эхэллээ. Төрийн гэх тодотгол ганц телевизийн ерөнхий захирлын албан тушаалд Нинжийн Дэмбэрэлийн нэр яригдаж буй бололтой. Тус телевизийн уран бүтээлчид “Ерөнхий захирал Л.Нинжжамц зэрэг удирдлагын багийнхан коронавирусын халдварын үеэр ажилчдынхаа цалинг бууруулсан. Гэвч удирдах албан тушаалтнууд нь их хэмжээний цалин, урамшуулал авч байсан томоохон санхүүгийн зөрчил гарсан” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. Ингээд ерөнхий захирлаар улиран томилогдоод байсан Л.Нинжамц өөрийгөө өмгөөлж тэдэнтэй хэсэг тэмцсэн ч өчигдөр албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн.
Саяхан л “Телевизийн захирал болохгүй, амармаар байна шүү дээ” гэж ам гарч байсан Н.Дэмбэрэл бодол нь өөрчлөгдсөн үү гэлтэй “Захирлаар томилбол татгалзах зүйлгүй” хэмээн ээлжээ хүлээн сууна. Урьд нь тэрбээр тус телевизийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшиж байсан удаатай. Баянхонгор аймгийн харьяат түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын хүн гэх нь бий. Төрийн гурван өндөрлөгийн хамгийн ойрын хүнээр тодорхойлогдоод буй Н.Дэмбэрэлд сайнаасаа илүү муу нэр олон.
Н.Дэмбэрэл 1971 онд Баянхонгор аймагт сэхээтний гэр бүлд төржээ. Тэрбээр Баянхонгор аймгийн II дунд сургуулийг 1988 онд төгссөн. Төгсөөд ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуульд суралцаж, улмаар хүүхдийн их эмч мэргэжлээр төгссөн гэдэг.
“Чингис хаан” ХХК-нд менежер, “Статус Сом” ХХК-нд захирал, Нийслэлийн засаг даргын Mамгын газар олон нийттэй харилцах албаны дарга, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг албыг хашиж байсан. Мөн “Пропаганда XXI ”төв ТББ-ын ТУЗ-ийн гишүүн, Сүхбаатарын талбай PR агентлаг ТББ-ын ТУЗ-ийн гишүүн, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга зэрэг албан тушаалд ажиллаж байв.
Н.Дэмбэрэл нь Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байх үедээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэр хүндэд халдсан, УИХ-ын гишүүн асан Ч.Улааныг “Цайрт минерал”-тай холбон гүтгэсэн гэдэг үндэслэлээр хорих ялаар шийтгүүлж байсан удаатай. Ингээд дөрвөн сар хоригдох ял сонсож байсан ч нэг сар “аавынд” суугаад 10 орчим сая төгрөг төлж, чөлөөлөгдсөн гэгддэг. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын дарга Н.Алтанхуяг нарын байгуулсан гэрээний “Нууц хавсралт”-ыг хуурамчаар үйлдсэн гэх хэрэгт нэр холбогдож явсан нэгэн. Хамгийн сүүлд тэрбээр МАН-ын даргад нэр дэвшсэн ч өөрөө нэрээ татсан юм. Үүний шалтгааныг тухайн үед У.Хүрэлсүхээс таван тэрбум төгрөг “цохуулж” аваад, Үндэсний брэндийн зөвлөл гэгчийг байгуулсан хэмээн хэвлэлээр бичиж байсан түүхтэй. Ингээд тухайн үеийн намын даргаараа цохуулсан мөнгө нь дуусахтай зэрэгцэн албан тушаалаасаа бууж, ийн МҮОНРТ-ийн ерөнхий захиралд хүч үзэхээр болж байгаа бололтой.
| МҮОНРТ-ийн дараагийн захиралд яригдаж буй Н.Дэмбэрэл гэж хэн бэ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |