Жил бүр хоёр улсад ээлжлэн зохион байгуулагддаг “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XI форум” энэ жил цар тахлын улмаас цахимаар өрнөсөн бөгөөд “Цар тахлын үед сэтгүүл зүйд тулгамдаж буй сорилт, туршлага болон хамтын ажиллагаа” сэдвээр зохион байгууллаа.
МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа “Тухайн нэг жилийн хамгийн хурц, сонирхолтой сэдвээр бид форумаа зохион байгуулсаар ирсэн. Энэ жил цар тахлын үед хэвлэл мэдээлэлд ямар сорилт, бэрхшээл тулгарав, ямар туршлага хуримтлуулав гэдгийг ярилцахаар зохион байгуулж байна. Сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл бол үйл явдлаа дагаж явдаг салбар. Манай худалдаа, эдийн засгийн хамгийн ойрын түнш Хятад, Монголын хооронд хорио цээрийн нөхцөл ямар бэрхшээлийг үүсгэв, түүнийг бид хэрхэн даван туулж байна вэ гэдэг дээр үндсэн илтгэлийг хэлэлцүүлнэ” гэв.
Хоёр орны хэвлэл мэдээллийн цахим форумын модератор Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Болортулга “Өнөөдөр түүхэн өдөр болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн 2019 оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлахдаа 30 мянган хонийг цар тахлын үеийн хүнд нөхцөлд нь хандив болгон өгсөн. 30 мянган хонийг хүлээлгэж өгөхөөр Гадаад харилцааны яамны төлөөллүүд Замын-Үүдэд өнөөдөр ажиллаж байна” гэдгийг онцолсон юм.
Өдрийн сонины дизайн, компьютерын төвийн дарга Я.Баярбат илтгэлдээ “Өдөр тутмын сонины хувьд өглөөний шуурхай хурал тухайн өдрийн ажлын 70 орчим хувь нь байдаг буюу тухайн өдөр юу нийтлэх, ямар асуудлыг голлож хөндөхөө чухалчилж, бүх ажилтан ярилцдаг. Харин цар тахал дэлхий дахинд дэгдсэнээс хойш хоёр сарын хугацаанд өдөр тутмын сонинуудын хувьд онлайн хэлбэрээр ажиллаж эхэлсэн. Онлайн хэлбэрээр хурлаа хийж, ажиллах нь тодорхой хэд хэдэн давуу талтай байсан. Тухайлбал, сэтгүүлчдийг амьсгалын замын аливаа өвчний эрсдэлээс хамгаалахад ач холбогдолтой. Мөн онлайнаар ажиллах нь цаг зав хэмнэх хамгийн том давуу тал болсон бөгөөд тог цахилгаан зэргээс эхлээд эдийн засгийн олон төрлийн хэмнэлт гарсан гэж дүгнэж байна. Гэхдээ цар тахлын улмаас онлайнаар ажиллахын сул тал нь өглөөний хурал дээрх амьд харилцаа, мэтгэлцээн алга болсон зэрэг олон сул талууд бий.
Мөн олон газраас интернетийн хурд харилцан адилгүй байсантай холбоотойгоор яг Монголын нөхцөлд онлайн хурал хийхэд нэлээд хүндрэлтэй байсан нь харагдсан. Энэ нь редакц бүр техник технологио сайжруулах шаардлагатайг харуулж байлаа. Түүнчлэн цар тахлын үед төрийн албан байгууллагууд нэг гарцаар мэдээлэл өгнө гэх шийдвэрээс болж мэдээллийн ил тод байдал хумигдсан төдийгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл бүгд ижил төстэй бөгөөд албаны маягтай болж байгаа нь ажиглагдсан. СOVID-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ярилцагчтайгаа биеэр уулзаж ярилцлага хийх нь ховордсон. Энэ нь амьд ярилцлагын хэмжээнд хүрэхгүй байсан гэж харж байна.
Хамгийн гол нь СOVID-19 цар тахал гарснаас хойш төрийн удирдах албан тушаалтнууд сэтгүүлчийн асуултаас бултах боломжтой болсон. Харин 2020 онд сонгууль болох байсан учраас улс төрчид харьцангуй ярилцлага мэдээллийг нээлттэйгээр өгч байсан гэдгийг онцолъё” гэлээ.
Хятадын талаас илтгэл тавьсан зочдоос БНХАУ-ын өдрийн сонины олон улсын албаны дарга Чэнь Инчюнь “Цар тахал анх Ухань хотод дэгдсэнээс хойш БНХАУ утаагүй дайнд ханцуй шамлан оролцсон. Энэ үед Хятадын өдөр тутмын сонины 15 сэтгүүлч Уханьд очиж эмнэлэг, зах, дэлгүүр, хороолол зэргээр явж тэргүүн фронтод очиж сурвалжилга бэлдэж, шуурхай мэдээллийг газар дээрээс нь дамжуулж байсан. Бидний сурвалжилга нийт 82 өдөр үргэлжилсэн бөгөөд цар тахалтай холбоотой 58 мянга гаруй мэдээллийг бэлтгэсэн. Хятадын Өдрийн сонин нь цар тахалтай холбоотой бүхий л салбарт ажиллаж энгийн иргэнээс эхлээд эмнэлгийн ажилтан зэрэгтэй уулзаж бодит мэдээллийг хүргэж байсан. Цар тахлын үед сэтгүүлчид маш бодитойгоор, нэн даруй шинжлэх ухаанчаар хандаж бүрэн гүйцэд мэдээлэх ёстой. Бид Хятадын туршлага мэдээллийг дэлхий нийттэй хуваалцсан нь өнөөдөр 200 сая хүнд хүрчээ. Хятад, Монгол хоёр улс цар тахлын үед бие биедээ туслан харилцан хамтран ажиллаж, тэмцэж чадсан. Цаашид улам их амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.
МҮОНР-ийн Хурд агентлагийн редактор Г.Ариунболд коронавирусийн халдвар дэлхий дахинд эрчимтэй дэгдэж эхэлсэн цагаас хойш хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл урьдчилан сэргийлэх чиглэлээр халдваргүйжүүлэлт тогтмол хийх ёстойг мэдээлж байсан ч хэдхэн сарын дараа мэдээллийг идэвхтэй хүргэх байдлаа алдаж эхэлснийг илтгэлдээ дурдав.
Тэрбээр “Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлэлт чухал гэсэн ойлголтыг өгч, иргэдийн сэтгэлзүйд нөлөөлж чадахаа больсон. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хуучин мэдээлдэг байснаасаа шинэ арга хэлбэрээр иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөх шаардлагатайг харуулж байна. Мөн бид нягтал, бас дахин нягтал гэх зарчмыг улам лавшруулж мөрдөх шаардлагатай. Учир нь ийм үед нийгмийг цочроож мэдэхээр худал ташаа мэдээлэл ихээр гардаг. Цаашлаад дэлгүүрийн лангуу хүртэл хоосорч байсан тохиолдол бий. Коронавирусний дэгдэлт нэг талаар сэтгүүлчдэд хөгжих боломж олгосон. Тодруулбал, дэлхий дахинд коронавирусийн халдвар шинэ байсан учир иргэдэд судалгаагүй мэдээлэл өгөхгүйн тулд бүгд энэ вирусийн талаар судалж эхэлсэн. Эцэст нь сэтгүүлчид аюул гамшиг цар тахлын үед ажиллах бүрэн чадамжтай болсон туршлага хуримтлуулсан гэж бодож байна” гэлээ.
“Синхуа” сайтын ерөнхий редакторын туслах, сошиал дэлгэрүүлэх төвийн ерөнхий хянагч Лю Хүн ярихдаа “2020 онд цар тахал дэгдсэн нь мэдээллийн хэрэгслийн чадавхыг дээшлүүлэх шинэ сорилт байлаа. Онцгой цаг үед Хятадын төр засгийн албаны мэдээллийг гадаад дотоодод дамжуулан ажилласан. Бид олон хэлний давуу талаа ашиглан "Үүлэн хэлний ярилцлага" гэдэг тусгай арга хэлбэрээр гадаадаас Хятад улсад суугаа Элчин сайд, төлөөлөгч нарын санаа бодлыг цаг алдалгүйгээр дамжуулсан. Ирээдүйд "Үүлэн ярилцлага" сурвалжилгыг хэвлэл мэдээллийн салбарт цаашид ашиглах түргэн шуурхай арга хэмжээ болох байх гэж бодож байна” гэсэн юм.
Монгол, Хятад хоёр улсын хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг бүхий л шатанд харилцан ашигтай хамтын ажиллагаа болгон бодитой хэрэгжүүлэхэд хоёр орны хэвлэл мэдээллийн салбар аль ч цаг үед чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тэгвэл энэ удаагийн форумын үеэр ирэх 10 жилийн хамтын ажиллагааны зорилго, чиглэлийг тодорхойлсон тунхаг бичиг гаргав.
| Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 10 жилийн хамтын ажиллагааны тунхаг гаргав |
|
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-03 14:49:31
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
2026-03-03 00:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |