МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц өнөөдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа талаараа мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт МҮОНРТ-ийн уран бүтээлчид ерөнхий захирал Л.Нинжжамцын дур зоргоороо авирлан хууль зөрчсөн үйлдлийг зогсоож, хөдөлмөрийн гэрээг нь цуцлахыг эрх баригчдаас шаардсан юм.
Л.Нинжжамц уран бүтээлчдийн санал санаачилгыг дэмждэггүй, дарга нарын хүсэлтээр нэвтрүүлэг бэлтгэдэг гэнэ. Мөн жирийн ажилтнуудын цалинг хасаж, өөрийн болон хамаарал бүхий хүмүүстээ өндөр цалин өгч байсан нь ил болсон юм. Жишээлбэл, 720 мянган төгрөгийн цалинтай Үндэсний зөвлөлийн гишүүд дөрөвдүгээр сараас 1.2 сая төгрөгийн цалинтай болсон байгаа юм. Мөн ажилчдын хуримтлагдсан цалинг үр ашигтай ажилласан гэж Үндэсний зөвлөл үзэн захирал Л.Нинжжамцыг зургадугаар сард 30 сая төгрөгөөр шагнажээ. Үүнээс татвараа төлж, гар дээрээ 21 сая төгрөгийг авсан гэдгийг ажилчид, уран бүтээлчид дэлгэсэн юм. Ийнхүү МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөлийг огцруулахаар 250 гаруй уран бүтээлчид гарын үсгээ зуржээ.
Л.Нинжжамц нь “Толь” сонины ерөнхий редактораар ажлын гараагаа эхлүүлж байв. Үүнээс хойш Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байжээ. Харин 2016 оноос МҮОНРТ-ийн ерөнхий захирлын албыг хашиж байгаа юм.
| МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөө мэдэгдлээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |