Чингэлтэй дүүргийн XIX хороо буюу Шадивлангийн эцэст өнгөрсөн зургадугаар сарын 8-нд “Тэнүүн-Огоо” компанийн автобус осолдож, жолооч нь хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед жолооч ээлжнээсээ бууж, бааз руугаа явах замдаа ийн осолдож, өнөөдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
“Тэнүүн-Огоо” компанийн жолооч Э.Буянхишиг нь дөрвөн хүүхдийн ээж бөгөөд төрөөд сар гаруйн хугацааны дараа ажилдаа орсон ч харамсалтай осол гарсан юм. Хэргийн талаар бид цуврал сурвалжилгыг бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэрбээр дөрвөн сар гаруйн хугацаанд гурван эмнэлэгт хэвтэж, хэд хэдэн удаа хагалгаанд орсон ч хагалгаа амжилтгүй болжээ. Одоо нэн түрүүнд түүнд цагаан хоолойны сетик тавих хагалгаа хийх шаардлагатай бөгөөд эмчилгээний зардалд 50 сая төгрөг шаардагдах юм. Иймд мэргэжил нэгт жолооч нөхөд нь түүний эмчилгээний зардалд хандивын аян өрнүүлж, өчигдөр ар гэрийнхэнд нь хандиваар цугларсан мөнгийг хүлээлгэн өглөө.
Хандивын аяны талаар “Трансбус” компанийн автобусны жолооч Б.Лхагва-Очир “Э.Буянхишигт туслах сайн үйлсийн аяныг “Транбус-2” буюу Баруунсалааны автобус баазын жолооч нар хамтран зохион байгуулсан. Сайн үйлсийн аянд зөвхөн манай баазынхан гэлтгүй бусад баазын жолооч нар, жолооч мэргэжлээр овоглодог бүх хүмүүс чадахаараа туслаарай гэж уриалмаар байна” гэлээ.
Т.Сарангэрэл “Охины минь эмчилгээний зардалд хандив өгч буй нийт хамт олонд нь талархлаа. Өөрийнх нь хамт ажилладаг нөхөд болон бусад баазын жолооч нар хандив тусламж их өгч байна. Гэсэн хэдий ч маш удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа учраас бидэнд эмчилгээний зардал их орж байна. Өдөрт бараг 400-500 мянган төгрөгийн эмчилгээ хийлгэж байна. Боломжтой бол бид гадагшаа эмчлүүлэх хүсэлтэй байгаа. Гэвч коронагийн нөхцөл байдал болон охины минь биеийн байдлаас шалтгаалан гадагшаа явах боломжгүй байгаад байна. Уг нь хоолойнд нь сетик тавьчихвал амьсгалах боломжтой болно. Ингэснээр бид гадагшаа эмчлүүлэхэд дөхөм болох гээд байгаа юм. Энэ хоолны сетикийг тавих хагалгааны зардалд 50 сая төгрөг шаардлагатай. Үүнийг тавиулчихвал бид гадагшаа явна. Дөрвөн хүүхдэд нь охиноо амьд мэнд харуулж л байвал болох нь тэр. Гадагшаа эмчлүүлэх зардал нь 200-300 сая төгрөг болно гэдгийг эмч нар хэлж байгаа. Охиноо амьд мэнд байлгахад хэдэн төгрөг болох нь хамаагүй. Байгаа бүхнээ зориулна” гэв.
| Манай нийтлэлийн дараа: Э.Буянхишигийн эмчилгээний зардалд “Трансбус” компанийн жолооч нар хандив өглөө |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |