Энэ сарын 14-нд Улаанбаатар-Хөххот чиглэлд ниссэн OM223 нислэгийн зорчигчдоос коронавирусийн шинжилгээ авахад таван хүний хариу нь эерэг гарсан тул аравдугаар сарын 20-ноос нэг долоо хоногийн хугацаагаар нислэгийг зогсоосон тухай БНХАУ-ын “China news” тэргүүтэй мэдээллийн сайтуудад мэдээлжээ.
Тодруулбал, БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн газар халдварт өвчин, цар тахлаас урьдчилан сэргийлэх асуудлаар зөвлөлдөж, “Ethiopian Airlines”, “China Southern Airlines” “Saudi Arabian Airlines”, “Vietnam Airlines”, “Mongolian Airlines” зэрэг дотоодын 29, гаднын 41 компанид зааварчилгаа өгч, олон улсын 132 нислэгийг тодорхой хугацаагаар зогсоосон тухай цахим хуудсандаа мэдээлжээ. Учир нь олон улсын зорчигч тээврийн нислэгийн зорчигчдоос коронавирус илэрсэн тохиолдол цөөнгүй бүртгэгдээд байгаа юм. Тухайлбал, энэ сарын 6,13-нд нислэг үйлдсэн Аддис-Абеб-Шанхай чиглэлийн ET684 нислэгийн 5,10 зорчигчоос коронавирусийн халдвар илэрсэн тул нислэгийг таван долоо хоногийн хугацаатайгаар зогсоожээ. Түүнчлэн Аддис-Абебаас Чэндү, Гуанжөү рүү тус компанийн нислэгээр ирсэн зорчигчдоос ч “Ковид-19”-ийн шинжилгээ авахад эерэг хариу гарсан аж. Түүнээс гадна “China Southern Airlines” компанийн CZ348 нислэгээр Парисаас Гуанжөүд ирсэн 10 зорчигч, Катманду-Гуанжөү чиглэлийн нислэгийн таван зорчигч, Эр-Рияд-Гуанжөү чиглэлийн нислэгийн найман зорчигч, Ханой-Жэнжөү чиглэлийн нислэгийн долоон зорчигчдоос коронавирусийн халдвар илэрсэн байна.
Эх сурвалж: http://www.caacnews.com.cn/, https://finance.sina.com.cn/
| Хөххотод очсон таван зорчигчоос коронавирус илэрсэн гэв |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |