Монгол Улсын хилээр 2020 оны 4 дүгээр сарын 01-нээс хойш орж ирсэн автомашины гаалийн мэдээллийг "ИБаримт" аппликейшн болон Гэрэгэ киоск ашиглан харах боломжтой болсон талаар Сангийн яамны харъяа Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, ШӨХТГ-аас мэдээллээ.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Монгол Улсад бүртгэлтэй 935.000 тээврийн хэрэгсэл байгаа. Үүний 735.000 нь хөдөлгөөнд оролцож буйгаас 76 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай байна. Нийт тээврийн хэрэгслийн гурван хувь нь 1-3, гурван хувь нь 3-6, 16 хувь нь 6-9 жилийн насжилттай байна. Үлдсэн нь хуучин болон хэт хуучин буюу 10 жилээс дээш насжилттай тээврийн хэрэгсэл юм.
2019 онд импортоор нийт 69 мянган тээврийн хэрэгсэл орж ирсний 85-93 хувь нь хуучин буюу хэт хуучин тээврийн хэрэгсэл байна.
Иргэд гадааддаа осолдсон, үерт орсон, цацрагийн бүсээс ирсэн тээврийн хэрэгслийг мэдэхгүйгээр худалдан авдаг. Борлуулж буй хүн нь монголд яваагүй шинэ гэж хэлдэг процесс их байгаа. Иймд өнөөдрөөс “ИБаримт” аппликейшнээр дамжуулан хилээр сэлбэг нэрээр орж ирээд, шинэ мэт болгож угсардаг тээврийн хэрэгслийг таслан зогсоож байна. Зам тээврийн хөгжлийн яаманд ажлын хэсэг гарч, ажиллаж эхэлсэн” гэв.
Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг "Монгол Улсад 1.7 сая хүн ибаримт системийг ашиглаж байна. Тэд энэ оны дөрөвдүгээр сараас хойш Монгол Улсын хилээр орж ирсэн автомашины бүртгэл мэдээллийг саадгүйгээр утсан дээрээсээ үзэх боломжтой.
Эхний ээлжинд уг мэдээлэлд тухайн машин Монгол Улсын хилээр орж ирэхдээ хэдэн км зам туулсан, ямар гэмтэлтэй, ямар улсаас аль боомтоор орж ирсэн, хэдэн онд үйлдвэрлэгдсэн болон монголд орж ирсэн он сар, өдрийг харуулна” гэлээ.
Шалгах заавар: Иргэд ибаримт аппликейшн руугаа нэвтэрч, Төрийн үйлчилгээ цэс - Гаалийн ерөнхий газар - Тээврийн хэрэгслийн бүртгэл шалгах гэсэн цэс руу орно. Улмаар арлын дугаар оруулах хэсэгт дугаарыг нь оруулаад дээрх бүх мэдээллийг шалгана. Энэ оны 04 дүгээр сарын 01-нээс хойш орж ирсэн бүх машины мэдээллийг шалгаж болно.

| Импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээллийг "ИБаримт” аппликэйшн ашиглан харах боломжтой боллоо |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |