Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүүхдийн байгууллагын ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний зохион байгуулалт, чанарт урьдчилан сэргийлэх шалгалтыг улсын хэмжээнд өнгөрсөн сарын 21-25-ны өдрүүдэд хийсэн. Шалгалтаар илэрсэн зөрчил, дүнг нийслэл, орон нутгийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар болон бусад эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудад танилцуулан хэрэгжүүлэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний хүртээмж, чанарыг сайжруулах талаар өнөөдөр зөвлөлдлөө.
Энэ хичээлийн жилийг угтаж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд нийслэлийн сургуулийн 10810, цэцэрлэгийн 12765, аймгуудад сургуулийн 13786, цэцэрлэгийн 13757 ажилтан хамрагджээ. Хүүхдийн байгууллагын ажиллагсдын үзлэг, шинжилгээг зохион байгуулснаар өвчлөлийг эрт илрүүлэх, эмчилж эрүүлжүүлэх, эрүүл багш, ажилтныг сургалтын үйл ажиллагаанд оролцуулах ач холбогдолтой.
Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Дархан-Уул, Төв, Архангай, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаанаас харьяа дэвсгэр нутгийн хүүхдийн байгууллагын захиргаатай 100 хувь гэрээ хийж, үзлэг, шинжилгээнд ажиллагсдыг бүрэн хамруулжээ. Мөн нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Хэнтий, Орхон, Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлгүүд үзлэг, шинжилгээгээр эерэг байдлуудыг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулсан байна.
Улаанбаатар хот:
Нийслэлийн Ерөнхий боловсролын 255 сургуулийн 44 хувь нь эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулсан, гэрээтэй болон гэрээгүйгээр нийт сургуулийн 83 хувь нь сургуулийн 10810 ажилтныг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан байна.

Нийслэлийн 561 цэцэрлэгийн 41 хувь нь эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулсан, гэрээтэй болон гэрээгүйгээр нийт цэцэрлэгийн 83 хувь цэцэрлэгийн 12765 ажилтныг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан байна.

Орон нутаг:
Орон нутагт 564 сургууль, 759 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа ба тэдний 41 хувь нь эрүүл мэндийн байгууллагатай ажилтны эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг зохион байгуулах асуудлаар гэрээ байгуулсан. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орон нутгийн сургуулийн 92 хувь буюу 519 сургуулийн 13786 ажилтан, цэцэрлэгийн 86 хувь буюу 660 цэцэрлэгийн 13757 ажилтан хамрагджээ.
.jpg)
Цэцэрлэгийн хамралт, хувиар, аймгууд

Сургууль, цэцэрлэгийн түвшинд:
Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах асуудлаар Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгтэй гэрээ байгуулаагүй, Нийслэлийн Багахангай, Баянгол, Сүхбаатар дүүрэг, Увс, Баянхонгор, Хэнтий, Сэлэнгэ, Баян Өлгий, Булган, Өвөрхангай аймгийн сургууль, цэцэрлэг, ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулаагүй. Тухайлбал, Нийслэлийн БЗД-ийн сургууль 61 хувь, цэцэрлэг 72 хувь, БГД-ийн сургууль 75 хувь, цэцэрлэг 42 хувь, ЧД-т сургуулийн 75 хувь, Төв аймагт сургууль 29 хувь, цэцэрлэг 28 хувь, Сэлэнгэ аймагт сургууль 74 хувь, цэцэрлэг 79 хувь нь хамрагдсан.
Үзлэг, шинжилгээнд хамрагдах хугацааг буруу зохион байгуулсан, Хичээлийн жил эхлэхээс 30 хоногийн өмнө үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой атал Дорноговь аймагт долдугаар сарын 20-нөөс, нийслэлийн ХУД, СБД, Дархан-Уул, Ховд, Төв, Сэлэнгэ, Баян Өлгий, Дорноговь, Өвөрхангай, Завхан, Хэнтий аймгуудад өнгөрсөн сарын 1-27-ны хооронд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан.
Дархан-Уул, Архангай, Увс, Төв, Говь-Алтай, Хэнтий, Орхон, Өмнөговь, Баян-Өлгий, Дорнод, Завхан, Өвөрхангай аймаг, нийслэлийн НД, БЗД, БГД, ЧД-ийн хүүхдийн байгууллагын ажиллагсдын дунд нян тээгч 180, хамар залгиурын арчдаст өөрчлөлттэй 1000, арьсны халдвартай 353 тохиолдол бүртгэгдэж үзлэг, шинжилгээнд хамруулахдаа зохион байгуулалтгүй, эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлсэн, үзлэг, шинжилгээнд хэт хожуу хамрагдсантай холбоотойгоор шинжилгээний дүн “эерэг” гарсан тохиолдолд эмчлүүлэх хугацаа богино хамар залгиурын арчдас өөрчлөлттэй гарч эмчилгээ дуусаагүй, давтан шинжилгээнд хамрагдаагүй мөртлөө ажлаа хийж байсан гурван тохиолдлыг илрүүлж, ажлаас нь чөлөөлсөн.
Эрүүл мэндийн байгууллагын түвшинд:
Баянхонгор аймагт тохиолдол ирүүлэх асуумжийн хуудсаар сэжигтэй гэж үзсэн тохиолдолд флюрографийн зураг авдаг, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг баталгаажуулах эрхгүй эмч гарын үсэг зурсан. Завхан, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгүүд нь сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай үзлэг, шинжилгээний гэрээ хийсэн боловч үзлэг, шинжилгээний өдрийг нарийвчлан гаргаагүйгээс эмнэлгийн үндсэн үйл ажиллагаанд ачаалал үүсгэсэн. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг нь сургуулийн 1-5 дугаар ангийн багш нарыг тушаалд заагдаагүй шинжилгээнд арьсны халдварт өвчин, нян тээгч илрүүлэх, цагаан хорхой илрүүлэх шинжилгээ хамруулсан.
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг хүүхдийн байгууллагатай үзлэг, шинжилгээний зохион байгуулалтын талаар гэрээ байгуулсан хэдий ч рентген зураг авалтыг өдөрт 100 багш, ажилчдад хийхээр хуваарилснаас наймдугаар сарын 27-30-ны өдрүүдэд ачаалал үүсгэсэн.
| Сургууль, цэцэрлэгийн 353 багш, ажилчнаас арьсны халдвар илэрчээ |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |