Төрийн өмчийн 138 сургууль, хувийн хэвшлийн 99 сургууль нийт 275 сургуулийн I-V ангийн 170 мянга орчим сурагчид үдийн цай хөтөлбөрт хамрагддаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар 237 сургуульд шалгалт хийжээ.
НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Шалгалтын явцад 450 арчдас, уснаас 75 сорьц, хүнсний бүтээгдэхүүнээс 30 дээж авч шинжилсэн. Хяналт шалгалтын явцад зөрчилтэй байсан 35 иргэн, ААН-д 15 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургуулийн 74 буюу 53.6 хувь нь зориулалтын гал тогоотой, 42 хувь нь зориулалтын бус цайны газартай байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 7, 10, 15, 18, 32, 34-р сургууль, Чингэлтэй дүүргийн 17, 57, 39, 5, 117, 50, 72-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 107, 9, 42, 134-р сургууль, Баянзүрх дүүргийн "Баянзүрх шавь" цогцолбор, 102, 53, 79-р сургууль, Сүхбаатар дүүргийн 45, 71-р сургууль зэрэг төрийн өмчийн сургуулиудын цайны газар нь зориулалтын бус байна.
Хяналт шалгалтад хамрагдсан цайны газрын 67 буюу 28.2 хувь нь мэргэжлийн хяналтын байгууллагад хандалгүй дураараа ажиллаж байсан. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 39, 50, 117, 138, 140, 150-р сургууль, Баянзүрх дүүргийн 126, 87, 137-р сургууль, Сүхбаатар дүүргийн 71-р сургууль, "Шинэ зууны удирдагч" сургууль, "Үй Цай" сургууль, Баянгол дүүргийн "Жишиг эрдэм" сургууль, Хан-Уул дүүргийн аравдугаар сургууль зэрэг төрийн болон төрийн бус өмчийн сургуулиуд хууль зөрчиж ажиллаж байсан.
Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой. Шалгалтад хамрагдсан сургуулийн 37.9 хувь нь зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 138, 117-р сургууль, Баянгол дүүргийн "Жишиг эрдэм" сургууль зориулалтын бус тээврийн хэрэгсэлтэй байсан. Эдгээр сургуулийн 75 хувь буюу 31.6 хувь нь хүнс хадгалах нөхцөл хангалтгүй, хүнсний агуулахгүй, хүнс хадгалах зориулалтын сав хэрэгсэлгүй, хөргүүр, хөлдөөгч дутагдалтай. Мөн түүхий эд хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний бичиг зэргийг бүрэн бүрдүүлээгүй зөрчил 50 сургуулиас илэрсэн” гэлээ.
| "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд шалгалт хийлээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |