Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулгаас хүнсний талоны талаар тодрууллаа.
-Хүнсний талоныг ямар шалгуураар иргэдэд олгож байна вэ?
-Улсаас нэн ядуу айл өрх, эмзэг бүлгийн иргэдийн наад захын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлдэг. Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу 2009 оноос тус үйлчилгээг хэрэгжүүлж байна. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан айл өрхүүдэд 0-1000 хүртэлх оноо өгдөг. Судалгааны дүнд тэг рүү тэмүүлж байвал хэрэглээ багатай. 1000 руу өсөж байвал хэрэглээ өндөртэй гэсэн үг. Ядуурлын түвшинг нийслэлд 292.5, хөдөө орон нутагт 310 онооноос доогуур түвшинд орсон иргэдэд хүнсний эрхийн бичиг олгодог. Амьжиргааны түвшнээс доогуур орсон бол тухайн орон нутгийн сум, хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцээд тухайн айлыг эцсийн байдлаар шийдвэрлэж хүнсний талон олгодог.
-Цар тахлын улмаас ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн. Тиймээс талонд ирэх хүнсний бүтээгдэхүүн болон мөнгөн дүнд өөрчлөлт орсон уу?
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний үнийг хоёр дахин нэмсэн. Тухайлбал, насанд хүрсэн иргэнд 16 мянган төгрөгийн хүнсний талоны эрх олгодог байсан бол 32 мянга болгосон. Хүүхдэд найман мянган төгрөгийн эрхийн бичиг өгдөг байсан 16 мянга болгож нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 45 мянга орчим өрхийн 244 мянга орчим иргэн хамрагдаж байна. Эдгээр иргэний 49 хувийг 0-18 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
-Өнөөдрийн байдлаар хэдэн айл өрхийн хэчнээн иргэнд хүнсний талон олгож байна вэ?
-Нэн ядуу болон эмзэг бүлгийн иргэдэд хүний өдөрт авах ёстой 2500 ккл-ыг хангах зорилгоор төрөөс хүнсний талоныг олгодог. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцийн түвшин зэргээс хамаарч 2017 оны арваннэгдүгээр сараас хамрах хүрээ хоёр дахин нэмэгдсэн. 2017 оноос өмнө 26 мянган өрхийн 145 мянган иргэн хамрагддаг байсан. Өнөөдөр 50 орчим мянган өрхийн 250 гаруй мянган иргэн хамрагдаж байна. Өрхийн амьжиргааны түвшинг Үндэсний статастикийн хорооноос хоёр жил тутам зарладаг. Үүнтэй уялдуулан мөнгөн дүн болон хамрах хүрээг нэмэгдүүлдэг.
-Хүнсний эрхийн бичгийн мөнгөн дүн нэмэгдсэн байна. Тэгэхээр талонд олгодог хүнсний бүтээгдэхүүн нэмэгдсэн гэсэн үг үү?
-Улсын хэмжээнд 808 хүнсний дэлгүүр хүнсний талон олгох эрхтэй байдаг. Тэдгээр дэлгүүрээс мах дайвар бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, цөцгийн тос, элсэн чихэр, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс гээд импортын бус 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн авах боломжтой.Ингэхдээ тухайн өрхийн бүх гишүүн эрхийн бичгийн картаар сарын хугацаанд худалдан авалтаа хийдэг. 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүн авах боломжгүй. Хэрвээ ийм төрлийн зөрчил илэрвэл тухайн дэлгүүрийн гэрээг цуцалдаг.
-Амьжиргааны түвшин доогуур эмзэг бүлгийн иргэд бүгд хамрагдаж чадаж байгаа юу?
-Манай улсын хүн амын 7.6 хувь нь хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг.
-Ажилчид танил тал, албан тушаалаа ашиглан хүнсний талонд хамрагдах ёсгүй иргэнд эрхийн бичиг олгосон хэрэг зөрчил гарч байв уу?
-Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа буюу Хүн ам,өрхийн нэгдсэн сан тухайн өрхийн амжиргааны түвшинг хэрэглээгээр нь тогтоож байгаа учраас хүнээс хамааралгүй гэсэн үг. Хэрвээ хамрагдах ёсгүй хүн хамрагдсан бол амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар шийдвэрлэж, гомдлыг хэлэлцдэг. Мөн хүнсний эрхийн бичиг авсан иргэдийн овог нэрийг зарладаг учир иргэдийн хяналт сайн байдаг.
-Иргэдийн амьжиргааны түвшинг тогтоох нэгдсэн сан хэдэн оноос хэрэгжиж эхэлсэн бэ?
-2011 оноос өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа хэрэгжиж эхэлсэн. 2009 онд хүнсний эрхийн бичигт хамрагдаж байгаа хүмүүсийг сонгохдоо ганц бие ахмад настан,хөгжлийн бэрхшээлтэй иргэн,асран хамгаалагчгүй хүнд талон олгодог байсан. Хүн ам, өрхийн мэдээллийн сан гурван жил тутам мэдээллийн баазаа шинжилдэг. Хамгийн сүүлд 2017 онд шинжилсэн. Удахгүй өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалаа шинэчилнэ. Энэ аргачлалыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хорооны хамтарсан тушаалаар баталж, судалгааг улсын хэмжээнд хэрэгжүүлдэг юм.
| Б.Алтантулга: Хүнсний талоны үнийг хоёр дахин нэмсэн |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |