Тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн гурав хоногийн хугацаанд 1349 дуудлага ирсэн байна. Түүнээс зам тээврийн ослын шинжтэй 1028 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн ослоор нийслэлд нэг, орон нутагт таван хүн амиа алдаж, 31 хүн гэмтсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.10.06-ны өдрийн 16.48 цагийн орчимд ХУД-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөж, 9 настай, эрэгтэй, О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б-н амь насыг хохирсон.
2020.10.07-ны өдрийн 15:30 цагийн орчимд Говьсүмбэр аймаг, Баянтал сум аймгийн төвөөс 50 км асфальтан замд Toyota corolla маркийн Т жолоочтой автомашин онхолдож, жолооч 32 настай, эрэгтэй Т-н амь нас хохирсон.
2020.10.07-ны өдрийн 15:30 цагийн орчимд Сүхбаатар аймаг, Баяндэлгэр сумын 5-р баг “Түшмэл” гэх газар сумын төвөөс урд зүгт 52 км шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, зорчигч 41 настай, эрэгтэй М-н амь нас хохирсон.
2020.10.08-ны өдөр 12:20 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сум “Хөх овоо” гэх газар сумын төвөөс баруун урагш 25 км-т асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, жолооч 36 настай, эмэгтэй Б, зорчигч 11 сартай, эмэгтэй, Э, 2 настай, эмэгтэй Э нарын 3 хүн гэмтэж, зорчигч 45 настай, эмэгтэй А, 25 настай эмэгтэй, М нарын 2 хүний амь нас хохирсон.
2020.10.08-ны өдөр 19.10 цагийн орчимд Увс аймаг, Өндөрхангай сум “Хүрэн” гэх газар сумын төвөөс зүүн урагш 38 км газарт асфальтан замд Nissan sunny маркийн автомашин Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 56 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон.
2020.10.09-ний өдөр Ховд аймгийн, Алтай сум “Улаан ам” гэх газар сумын төвөөс урагш 8 км шороон замд УАЗ-469 маркийн автомашин онхолдож жолооч 56 настай, эрэгтэй Т-н амь нас хохирсон.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 141 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон долоон жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
| Өнгөрсөн гурав хоногт зам тээврийн ослоор зургаан хүн амиа алджээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |