• Өнөөдөр 2024-05-12

Говиос шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олжээ

2020-10-09,   579

Монголын говиос том, хатуу хошуутай, шүдгүй, савартаа хоёрхон хуруутай үлэг гүрвэлийн яс олжээ. Олдврыг шинэ зүйлийн үлэг гүрвэл хэмээн баталсан байна.
Шинэ үлэг гүрвэлийг Оксоко Аварсан хэмээн нэрлэсэн байна. О.Аварсан Цэрдийн галав буюу 68 сая жилийн тэртээ тоть хэлбэрийн хошуутай үлэг гүрвэл амьдарч байсан  нотолгоо болсон байна.

Археологийн багийг Их Британийн Эдинбург их сургуулийн дэлхийн шинжлэх ухааны салбарын эрдэмтэн Грегори Фунстон ахалж, Монголын говьд хайгуул хийн дээрх үлэг гүрвэлийн ясыг олсон аж. Археологичид шинээр нээсэн үлэг гүрвэлийг Овираптор овгийн, өд, хошуутай, хоёр метр хүртэл өндөр болдог, урд сарвуундаа хоёр хуруутай өмнө нь мэдэгдэж байгаагүй үлэг гүрвэл хэмээн нотолж байна.
Үлэг гүрвэлийн яс харьцангуй сайн хадгалагдсан бөгөөд Овираптор овгийн үлэг гүрвэлүүд хөгжлийн явцад хуруу нь цөөрч хоёр болсны баталгаа болжээ.


Говиос шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188