Санхүүгийн зохицуулах хорооноос “Найман шарга” төвд валют арилжаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянаж, тусгай зөвшөөрөлгүй валют арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох шалгалтыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран явууллаа. Энэ үеэр тусгай зөвшөөрөлгүй валют арилжаа эрхэлсэн дөрвөн иргэнд хариуцлага ногдуулж, зөрчлийг давтахгүй байхыг анхааруулж, нэг аж ахуйн нэгжид прокурорын хяналтанд зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байна.
Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрөлгүйгээр валютын арилжаа эрхлэгчдийг зогсооход олон нийтийн оролцоо чухал. Иргэдийн гар дээрээс болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээс валют худалдах, худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Учир нь хуурамч валют авах дам хэлбэрээр хууль бус ажиллагааг дэмжсэн болох эрсдэлтэй. Валютын арилжаа эрхлэгчдийн хувьд ч иргэдийг валют солиулах тухай бүрд хуруу уншигч төхөөрөмж ашиглаж мэдээллийг баталгаажуулах, төлбөрийн и-баримтыг олгох үүрэгтэй.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
| Зөвшөөрөлгүй валют арилжсан дөрвөн иргэнд хариуцлага тооцжээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |