Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг хэрэглэгчдэд таниулах зорилгоор “ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ӨДӨР-2020” салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг “Хэрэглэгчээ дээдэлье” уриан доор энэ сарын 9-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж, орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэхүү арга хэмжээг Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтран зохион байгуулах бөгөөд өдөрлөгийн үеэр нийтийн аж ахуйн үйлчилгээтэй холбоотой иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын санал зөвлөгөөг сонсох, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, зөвлөмж, зөвлөгөө өгөх, мэдлэг, мэдээлэл олгох, цаашид үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл бололцоог хангахад чиглэсэн санал санаачилгыг хүлээн авч хэрэгжүүлнэ.
Аймаг, орон нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид уг арга хэмжээг тухайн аймаг, сумын төвийн нийт хэрэглэгчдийн хүрээнд, Улаанбаатар хотын тусгай зөвшөөрөл эзэмшигчид Сүхбаатарын талбайд нэгдсэн байдлаар зохион байгуулах юм.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон Азийн хөгжлийн банкны төслийн нэгж, Бохир ус цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, цэвэрлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээний компаниуд болон орон сууцны ашиглалт, үйлчилгээ хариуцсан тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд зэрэг нийт 100 гаруй байгууллага тус өдөрлөгт оролцоно. Иймд иргэд, олон нийтийг энэхүү өдөрлөгийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, үйлчлүүлэхийг урьж байна.
| Нийтийн аж ахуйн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг болно |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |