• Өнөөдөр 2025-05-07

Зорчигч болон төмөр замчдыг дархлаажуулах галт тэрэг аялуулахаар болжээ

2021-11-19,   544

УОК, ЭМЯ-ны шийдвэрийн дагуу дархлаа сэргээх вакцины нэмэлт тунд төмөр замчид болон орон нутгийн ард иргэдийг хамруулах зорилгоор эмнэлгийн тусгай галт тэргийг энэ сарын 20-ноос эхлэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс дахин хойт, урд шугам замд аялуулахаар болжээ.
 
Дархлаажуулах баг урд шугам замаас эхэлж ажиллах бөгөөд Пфайзер-БиоНТех үйлдвэрийн “Комернэти”, Синофарм /ВВIBP үйлдвэрийн “Cor V” ОХУ-ын Гамалейн судалгааны хүрээлэнгийн “Спутник-В” буюу “Гам Ковид Вак” вакцинуудаар дархлаа сэргээх нэмэлт тунгаар дархлаажуулах ажээ.
 
Дархлаажуулах багт УБТЗ-ын Төв эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудаас гадна ХӨСҮТ-ийн эмч нар оролцож байна. Дархлаа сэргээх нэмэлт тун нь “КОВИД-19” халдварт цар тахлын  хүндрэлээс сэргийлэх, нас барах эрсдэлээс хамгаалж байгааг ДЭМБ зөвлөж байгаа аж.      
 
 

Зорчигч болон төмөр замчдыг дархлаажуулах галт тэрэг аялуулахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188