Цас орсны улмаас нийслэлийн замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл нэмэгддэг. Үүнийгээ дагаад зам тээврийн осол ихээр бүртгэгддэг. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир мэдээлэл өгчээ. Тэрбээр "Өнөөдөр 12 цагийн байдлаар авто ослын 106 гаруй дуудлага ирээд байна. Энгийн үед 70 гаруй дуудлага бүртгэгддэг. Гэхдээ ослын шалтгаан мэдээж зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэй биш, янз бүр юм. Мөн халтиргаа гулгаанаас үүдэн замын хөдөлгөөний эрчим удааширдаг" гэв.
| Г.ОТГОНТАМИР: Өглөөнөөс хойш авто ослын 100 гаруй дуудлага бүртгэгдсэн |
|