Онцгой байдлын албанд "Нийслэлийн Чингэлтэй дүүргийн V хороо, XV байрны 52 тоотод оршин суух иргэн Г согтуурсан үедээ амиа хорлоно гээд хаалгаа онгойлгохгүй байна" гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 20:15 цагт өгчээ. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах анги-105 дугаар ангийн алба хаагчид 20:23 цагт очиж, дээд талынх нь айлын тагтнаас аврах олс ашиглан бууж, тус айлын цонхоор орон хаалгыг нээж, амиа хорлохыг завдсан Г-гийн Цагдаагийн I дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
| Хаалгаа дотроос нь түгжиж, амиа хорлохыг завдсан иргэнийг аварчээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |