Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Тарвагат-Улааны нуур гэх газраас Дундговь аймгийн Баянжаргалан сумын чиглэлд “Азийн топ-Ишлэл” ХХК-ын эзэмшлийн “Ниссан Эдван” загварын автомашинтай иргэн нууран дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч автомашин гарах боломжгүй болжээ. Тус дуудлагыг өчигдөр 22:00 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 42 км зам туулан 23:40 цагт очиход иргэн Ю-ийн жолоодож явсан суудлын автомашин тус нууранд цөмрөн орсон байсныг 00:58 цагт татаж гаргасан байна.
| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, нуурын мөс цөмөрч автомашин гарах боломжгүй болжээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |