Мал аж ахуйн салбарын оршин тогтнох үндэс болсон бэлчээрийн менежмент, малын чанар, эрүүл мэнд болон “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Дундговь аймагт зөвлөгөөн болж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ХХААХҮЯ, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөнд ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь, газрын дарга Д.Батмөнх, Дундговь Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Дорноговь, Төв, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн төлөөлөл оролцож байна.
Зөвлөгөөний нээлтийн үеэр ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 84.2 хувьтай байгааг дуулгаад энэ жил нийт 169.7 мянган малчид өрхөд 67.8 сая мал өвөлжихөөс 19 мянган өрхийн 8.4 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийсэн талаар мэдээлэл өглөө. Мөн тэрээр “УИХ-аас 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийг баталж, ковидын нөхцөл байдлын улмаас энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон.
Энэ хууль хэрэгжсэний үр дүнд бий болох хөрөнгийг сум хөгжүүлэх санд төвлөрүүлж Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 60.2.8-д малын тоо толгойн албан татварын орлогыг мал аж ахуйн салбарт зарцуулахаар тусгасан нь бодлого хэрэгжих боломж бүрдэж байна. Иймд малын тоо толгойн албан татварыг сайтар төвлөрүүлж, мал аж ахуйн салбартаа хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд анхаарч, хамтран ажиллахыг хүсье” гэсэн юм.
Зөвлөгөөний үеэр "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн танилцуулга, "Мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт", "Төрөөс бэлчээрийн талаар баримталж буй бодлого", "Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт", "Бэлчээрийн менежментийн талаар хэрэгжүүлж байгаа ажил, шинэлэг шийдлүүд", "Сүргийн эргэлтийг зөв зохион байгуулж, малын чанар сайжруулах тухай", "Орон нутгийн бэлчээрийн менежментийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ" зэрэг өргөн сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, санал солилцож байна.
Өнөөдрийн зөвлөгөөний гол онцлог нь бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын оролцоог нэмэгдүүлэх, нөгөө талаар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх талаар төр, салбар яам, аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурал, төрийн бус байгууллага, боловсролын байгууллага, малчид хамтран санал солилцож, зөвлөлдөж байгаа нь юм.
Дундговь аймгийн хувьд бэлчээр даацаасаа 2-3 дахин хэтэрсэн учир тус аймгийн 15 сумын 150 цэгт хөрс, ус, ургамал, цөлжилт, элсний нүүдлийг багтаасан томоохон хэмжээний судалгаа хийсэн байна. Цаашид энэ судалгааны дүнд үндэслэн дунд, урт хугацааны хөтөлбөр гарган хэрэгжүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр ажиллах юм байна. Нөгөө талаар, Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилтийн үр дүнд бий болсон хөрөнгө эргээд малчдад зарцуулагдах учир малчид татвараа идэвхтэй төлж байгааг тус аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал хэлсэн юм.
| Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтын талаар зөвлөлдөж байна |
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |