Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны салбарын ажилтнууд, эрдэм ухааныг эрхэмлэн дээдлэгч Монгол түмэндээ манай улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын ШУА байгуулагдсаны 60 жилийн ой, 21 дэх удаагаа тэмдэглэж буй “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын ШУА-ийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалтай, эрдэм номын аяндаа арвин их олз омогтой байхыг хүсэн ерөөе.
2021 он манай салбарын хувьд амжилт бүтээл, түүхэн тэмдэглэлт үйл явдал дүүрэн жил болж байна. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, төлөвлөгөөний дагуу манай эрдэмтэн судлаачид Монгол Улсад дэлхийн жишигт нийцсэн шинжлэх ухаан, технологийн олон салбар бүхий үндэсний шинэ тогтолцоо бүрэлдэн хөгжсөний бодит баримт нотолгоо болсон “Монгол Улсын Шинжлэх ухааны түүх” таван боть бүтээлийг туурвин, уншигч түмэндээ өргөн бариад байна.
Бидний өвөг дээдэс төр улсаа төвхнүүлж, тогтнон хөгжсөн хоёр мянганы тэртээгээс бичиг соёлын дурсгалаа бүтээж, нүүдэлчдийн соёл, иргэншлийн язгуур мэдлэг ухааныг баяжуулан, түүний хүч чадлыг эрхэмлэн чухалчилж, эрдэмтэн мэргэдээ оройн дээдэд үнэлэн хүндэтгэдэг уламжлалыг өнөөгийн бидэнд өвлүүлэн үлдээсэн билээ. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын дараахан улс орныхоо эдийн засаг, нийгмийг дэлхийн орчин үеийн хөгжлийн чиг хандлагын дагуу өөрчлөн хөгжүүлэхэд чиглэсэн анхны арга хэмжээний нэг нь Ардын засгийн газрын 1921 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн тогтоолоор төрийн яамны эрх хэмжээ бүхий Судар бичгийн (Номын) хүрээлэнг байгуулсан явдал байлаа. Хүрээлэнгийн анхны захирал Онходын Жамъян гүн "... Судар бичгийн хүрээлэн байн байсаар хөгжин дэлгэрч, ухаан бүгдийг бүртгэсэн ба уран сайхны ажлыг хуран цогцолсон Академи болж чадах буй заа" хэмээн шинэ байгууллагынхаа ирээдүйг тодорхойлсон нь өнөөдөр бодитой ажил хэрэг болж, ШУА-д төвлөсөн, олон улсын жишигт нийцсэн шинжлэх ухаан, технологийн бүхэл бүтэн тогтолцоо бий болон хөгжиж байна. 1961 онд таван хүрээлэн, дөрвөн музей, Улсын номын сан гэсэн цомхон бүтэцтэй, 178 эрдэм шинжилгээний ажилтантай байгуулагдсан Монгол Улсын ШУА өргөжин тэлсээр 1990-ээд он гэхэд Монгол Улсад шинжлэх ухааны олон салбарын 100 орчим хүрээлэн, төвүүд, 6000 гаруй ажилтан бүхий улсынхаа шинжлэх ухааны тогтолцооны төв байгууллага болоод байв.
1990-ээд оноос хойших 30 жилд төр, засгийн бодлого шинжлэх ухаан, технологийн салбарыг нийгмийн тогтолцооны өөрчлөлтөд нийцүүлж шинэчлэхэд чиглэгдэж ирсэн юм. Өнгөрсөн зуун жилийн хугацаанд манай оронд байгаль, техник, хөдөө аж ахуй, анагаах ухаан, нийгэм, хүмүүнлэгийн ухааны үндсэн гол салбаруудаар суурь шинжлэх ухааны үндсэн суурь баттай тавигдаж, салбар бүрээр суурь болон хавсарга судалгааны хүрээлэн, төвүүд байгуулагдан, их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний чадамж сайжирсаар ирлээ.
Археологи, палеонтологи, анагаах болон хөдөө аж ахуйн ухааны зарим чиглэлээр манай эрдэмтдийн судалгаа, хөгжүүлэлтийн ажил олон улсын хэмжээнд тэргүүлэх, өрсөлдөх түвшинд хүрээд байна. Байгаль техникийн шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн бүтээлүүд гадаад орны нэр хүндтэй сэтгүүлүүдэд нийтлэгдэж, олон улсын хэмжээнд судалгаа, хөгжүүлэлтийн ажлын эргэлтэд идэвхтэй ордог болов. Түүнчлэн манай эрдэмтэн судлаачдын судалгаа, шинжилгээний ажлын үр дүн үйлдвэр практикт нэвтэрч, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар байна.
Монгол Улс шинжлэх ухаан, технологийн чиглэлээр гадаад орон, олон улсын байгууллагуудтай өргөн хэмжээнд харилцаа тогтоож, тэдгээртэй хамтарсан судалгаа, хөгжүүлэлтийн ажил, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг боллоо. Зөвхөн ШУА л гэхэд одоогийн байдлаар дэлхийн 30 гаруй улсын болон олон улсын 100 гаруй шинжлэх ухааны байгууллага, их сургуулиудтай 180 орчим гэрээ хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллаж байна. Мөн Шинжлэх ухааны олон улсын зөвлөл (ISC), Олон улсын академиудын түншлэл (IAP), Азийн Шинжлэх Ухааны Академиудын Холбоо, Азийн шинжлэх ухааны зөвлөл, Хөгжиж буй орнуудын ШУА-уудын зөвлөл зэрэг 10 гаруй олон улсын шинжлэх ухааны байгууллагад гишүүнээр элсэж, хамтран ажиллаж байна. Монгол Улсын тогтвортой хөгжлийн баталгаа, ард түмний оюун санааны хөтөч болсон шинжлэх ухаан, технологи, инновацын ололт, дэвшлийг бүтээгч эрдэмтэн судлаач Та бүхний номын гэгээн үйлс ямагт өрнөн дэлгэрч, улс орон, ард түмэндээ улам их өгөөжтэй байхын ерөөл дэвшүүлье. Эрдэм мэдлэг өнө мөнхөд мандан бадарч байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ, АКАДЕМИЧ ДҮГЭРИЙН РЭГДЭЛ
| Д.РЭГДЭЛ: Эрдэмтдийн судалгаа, хөгжүүлэлтийн ажил олон улсад тэргүүлж байна |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |