Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын тамгын газраас Арвайхээр хотын цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын ардын багш Чимидбазарын Дамдиншаравын нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ. Ч.Дамдиншарав нь Монгол Улсын түүхэнд олимпын их наадмаас анхлан медаль авч байсан байна.
Мөн1968 оны аравдугаар сарын 20-нд Мехикогийн олимпын чөлөөт бөхийн 52 кг жинд хүрэл медаль хүртэж байсан билээ. Цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахад нь Монголын олимпын медальтнуудын холбоо ч хамтран ажиллахаа мэдэгджээ.
| Арвайхээр хотын цэцэрлэгт хүрээлэнг Ардын багш Ч.Дамдиншаравын нэрэмжит болгохоор болжээ |
|