Монгол Улсын Соёлын яамнаас Соёлын бүтээлч сарын хүрээнд “Номын соёл ертөнц” ТББ, Русский дом (РЦНК)-той хамтран “Хүүхэд ба ном” үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Уг үйл ажиллагаагаар хүүхдийн бүтээлч сэтгэхүй, ном унших, номтой нөхөрлөх таатай орчинг бүрдүүлэх, хүүхдийн ном уран бүтээлийн онцлогийг дэлгэн сонирхуулах, уншлагыг нас насны онцлогт тохируулан зохион байгуулах, хүүхдийн номын орчин үеийн чиг хандлагыг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхдүүдэд таниулах, хүүхдийн ном бүтээх сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой. Арга хэмжээний үеэр “Тэргүүний уншигч” хүүхдүүдийн ном уншсан туршлагаас хуваалцах, номын сангаас хүүхдүүд хамгийн их уншсан номын үзэсгэлэн, хүүхдийн насны ангилал, сонирхлоор төрөлжүүлсэн номын танилцуулга, олон улсын шилдэг туршлагийг нэвтрүүлсэн ном бүтээлийн үзэсгэлэн, цахим контент, анимейшн зэрэг ажил зохион байгуулагдах аж.
Долоон өртөө засагдаж тус бүрт зурагт ном видеоноос юугаараа ялгаатай, чухал болохыг жишээгээр тайлбарлах, үзэгч сонирхогчдод хүүхдийн номын тухай чөлөөт ярилцлага өрнүүлэх, хүүхдийн зохиолчдын номын үзэсгэлэн, шинэ номын яриа, уншигчидтайгаа уулзах уулзалт, сургалт танилцуулга, хүүхдийн гарын жижиг булчингуудыг хөгжүүлж, логик сэтгэлгээ, ой тогтоолт, анхаарал төвлөрөх, сэтгэн бодох, төсөөлөх, ажиглах, судлах, турших, өнгө дүрс ялгах бүтээлч чадварт сургах бүтээлүүдийг дэлгэн сонирхуулах юм.
Мөн богино хугацаанд номын тухай мэдээллийг түгээх, ном бичих соёлыг зөвөөр танин мэдэж, бусдадаа үлгэрлэх, цахим орчинд номтой холбогдох мэдээ, мэдээллийг түгээн дэлгэрүүлнэ.
Арга хэмжээнд хүүхдийн зохиолч уран бүтээлчид, хүүхдийн ном эрхлэн гаргагч байгууллага, ЕБС, СӨБ-ийн багш, 12-оос дээш насны сурагчид оролцох боломжтой.
| “Хүүхэд ба ном” үйл ажиллагаа хоёр өдөр үргэлжилнэ |
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |