• Өнөөдөр 2025-05-18

Төрийн албаны шалгалтад 57 иргэн тэнцжээ

2021-11-18,   553

     Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 15,16-ны өдрүүдэд Шинжлэх ухаан технологийн Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн байранд зохион байгуулагдлаа.
 
Шалгалтын эхний өдөр 135 иргэн шалгалт өгөх ёстойгоос 106 хүн шалгалтад орж 31 иргэн тэнцжээ. Харин  шалгалтын хоёр дахь өдөр 88 иргэн шалгалтад орох ёстойгоос 72 иргэн орж 26 иргэн тэнцсэн байна. Нийт шалгалт өгөхөөр 223 иргэн бүртгүүлсэнээс 178 иргэн шалгалтандаа орж 57 иргэн тэнцсэн аж.
 
Хамгийн өндөр оноо буюу Ерөнхий мэдлэгийн 55 онооноос 55, Монгол хэл бичгийн шалгалтад 30 оноо авахаас 30, Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 15 оноо авахаас 15 оноо авч нийт 100 оноог хувиараа  хөдөлмөр эрхлэгч Х.Батболд авсан гэж ЗДТГ-ын ТЗУХ-ээс мэдээллээ.
 

Төрийн албаны шалгалтад 57 иргэн тэнцжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188