Энэ оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүд өртөөнд Тяньжин боомтоос импортын гурван галт тэргээр 141 чингэлэг бараа иржээ. Энэ сард Тяньжин боомтоос нийт 32 галт тэрэг 1828 импортын чингэлэг хүлээн авсан. Эдгээр чингэлгийг ачааны төрлөөр нь ангилбал эм, эмийн бүтээгдэхүүн 16, хүнсний ачаа 264, бусад ачаа 1548 байна гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарч авто замын боомт хаагдсан ч галт тэргээр яаралтай ачаа барааг авч байгаа юм.
| Тяньжин боомтоос Замын-Үүд өртөөнд 141 чингэлэг бараа иржээ |
|