Бүх нийтийн цахим боловсролыг дэмжих, орон нутгийн цахим шилжилтийг хурдасгах “Inspire 2021 - Цахим Өмнөговь” технологийн өдрүүд үйл ажиллагаа 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Даланзадгадад нээлтээ хийлээ.
Технологийн өдрүүд нь Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 70 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд тав хоногийн турш болох юм.
Төрийн үйлчилгээний цахим системийг сайжруулах, цахим дэд бүтцийг бэхжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны салбарт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, мэргэжлийн ур чадвар сайтай мэдээллийн технологийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх, салбарын хөгжилд орон нутгийн тогтвортой, оновчтой оролцоо бүхий бодлого тодорхойлж хэрэгжүүлэх, бүх нийтийн цахим боловсролыг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим боловсролыг дэмжихэд чиглэсэн олон ажил “Цахим Өмнөговь” хөтөлбөрийн 2021 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан.
“Inspire 2021 - Цахим Өмнөговь” технологийн өдрүүдийн үеэр “Цахим шилжилтийг хүн бүрт” өдөрлөг, “Цахим ажилтан” сургалт, “Бизнесээ дараагийн төвшинд гаргах нь” уулзалт, мэдээлэл технологид сонирхолтой хүүхдүүд, эцэг эхчүүд, багш нарт зориулсан “Ирээдүйд үнэтэй мэргэжлүүд” өдөрлөг, Өмнөговь аймгийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах “Active Directory & Information Security” сертификат олгох сургалт, багш нарт зориулсан “Сурагчдыг мэргэжил сонголтод чиглүүлэх нь” сургалт, засаг захиргааны нэгж, хэлтэс, байгууллагуудтай хийх уулзалтууд зэрэг цогц үйл ажиллагаа болж байна.
Үндэсний хэмжээнд өрнөж буй цахим шилжилтийн давлагаанд нэгдэж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн бүх салбарын өрсөлдөх чадварыг мэдээлэл, технологийн тусламжтайгаар өсгөх зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн Хишиг” хөтөлбөрт цахим шилжилтийг түргэтгэх талаар дараах зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд:

“Цахим Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Inspire 2021 - Цахим Өмнөговь” технологийн өдрүүд үйл ажиллагааг зохион байгуулагчаар “Эмфасофт” ХХК, хамтран ажиллагчаар Мобиком Корпораци, Мобинет ХХК, ICT групп, Ablesoft ХХК, Монголын Маркетингийн холбоо ажиллаж байна. Мөн Аймгийн Засаг даргын дэргэдэх бүх агентлагууд, төсөвт байгууллагуудын удирдлагууд, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК, Монголын цахилгаан холбоо, Юнител, Скайтел, Жи-Мобайл, Мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.
| “Inspire 2021 - Цахим Өмнөговь” технологийн өдрүүд эхэллээ |
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |