• Өнөөдөр 2025-05-06

Зэвсэгт хүчний 336 дугаар анги буйлс модны 1000 үр суулгаж, тарьжээ

2021-11-15,   697

Зэвсэгт хүчний 336 дугаар анги Д.Сүхбаатарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд буйлс модны 1000 үр суулгаж, тарилаа.  “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажил бөгөөд тус ангийнхан мөн  Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян тосгонд мод үржүүлгийн газар байгуулах болсон талаар Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.
 
ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний байгаль экологи хариуцсан мэргэжилтэн Н.Батболд нар дээрх ангид ажиллажээ. Тэд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа А.Болдбаатар болон ангийн ахлагч нарт чиглэсэн ажлын талаар санал солилцон мэдээлэл өгч ажилласан байна.

Зэвсэгт хүчний 336 дугаар анги буйлс модны 1000 үр суулгаж, тарьжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-15 17:02:27
    Иргэн: Үр булчихаад гайхуулах хэрэггүй. Мод болтлоо өдий байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188