• Өнөөдөр 2025-05-06

"Дусал цус-Дүүрэн амьдрал" аяны хүрээнд цусны төвийн нөөц хоёр дахин нэмэгджээ

2021-11-15,   323

"Дусал цус - Дүүрэн амьдрал" аян энэ сарын энэ сарын 1-12-нд зохион байгуулагдлаа. Уг аяныг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас санаачлан зохион байгуулсан бөгөөд 1300 гаруй оюутан оролцон, нийтдээ 460 орчим литр цус цуглуулжээ.
 
АШУҮИС-ийн Био-анагаахын сургуулийн Анатомийн тэнхимийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Уранчимэг "Энэхүү аяныг АШУҮИС-ийн Оюутны хөгжил хөтөлбөрийн Эх оронч оюутан дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан. Аянд манай бүрэлдэхүүн долоо, салбар гурван сургуулийн оюутнууд сайн дураар оролцлоо. Үр дүнд нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн нөөц хоёр дахин нэмэгдсэн. Мөн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах баг, нийслэлийн Өргөө амаржих газар зэрэг байгууллагаас манай сургуульд талархлаа илэрхийлж, бүх бүлгийн цус саадгүй ирж байгааг онцлон дурдсан юм. Энэхүү аян маань цаашид төрийн өмчийн таван их сургуульд зохион байгуулагдахаар болсон. Үүнд манай сургууль хамтран ажиллах болно" гэв.
 
"Дусал цус - Дүүрэн амьдрал" аян ирэх сарын 6-наас Монгол Улсын их сургуульд явагдах юм байна. 

"Дусал цус-Дүүрэн амьдрал" аяны хүрээнд цусны төвийн нөөц хоёр дахин нэмэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188