• Өнөөдөр 2025-05-06

Ойн салбарын Үндэсний чуулган өнөөдөр болж байна

2021-11-15,   525

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй Ойн салбарын Үндэсний чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөрТөрийн ордонд болж байна. Уг чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож үг хэллээ.
 
Ойн салбарын Үндэсний чуулган өнгөрсөн долоо хоногт “Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”, “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт”, “Цөлжилт, газрын доройтол”, “Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх” гэсэн дөрвөн сэдвийг хөндсөн салбар хуралдаанаар үргэлжилсэн юм. "Ойжуулалт, нөхөн сэргээлт" салбар хуралдааны үеэр улсын хэмжээнд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтэд зориулж 2016-2020 онд 10.2 тэрбум төгрөг зарцуулж, 14768.5 га талбайг ойжуулсан талаар мэдээлсэн юм.
 
Ойн салбарын Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон ойн салбарын эрдэмтэн судлаачид, орон нутгийн ойн ангиудын төлөөлөл зэрэг 800 орчим хүн оролцож байна. Чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар илгээлт ирүүлснийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уламжиллаа.
 

Ойн салбарын Үндэсний чуулган өнөөдөр болж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188