Монголын Худалдаачдын холбооноос өнөөдөр /2020.09.22/ “Бид амьдармаар байна” сэдвийн хүрээнд Зөрчлийн тухай хууль бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа тухай мэдээлэл хийлээ.
Монголын Худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам “ТҮЦ эрхлэгчид төрийн мөнгөний машин болоод удаж байна. Тухайлбал, хууль хяналтын байгууллагуудаар худалдаачдыг дарамталдаг, өндөр хүүтэй зээлээр мөлждөг, ажилгүйдэл, ядуурлыг улам тэлж байгаа шуналт төрийнхөнтэй тэмцэх гэж худалдаачид бид өнөөдөр нэгдэж байна. Худалдаа, наймаа эрхлэн өөрсдийнхөө хүчээр амьдралаа босгох гэж хичээж байгаа цөөхөн ард түмнээ Зөрчлийн хуулиар хязгаарлаж, өдөр бүр торгуулийн хуудас өгч, эд бараа, бэлэн мөнгө, пос машиныг маань хураан авч дээрэнгүй авирлаж байгаа цагдаагийн байгууллага болон хэрэгждэггүй хууль баталсан төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлж байна.
Бид өнөөдрөөс торгуулийн мөнгө төлж чадахгүй. Эрх баригчид та бүхнээс хэн дуртай нь аль нэг ТҮЦ-нд очиж, нэг өдөр ажиллаад үзэх хэрэгтэй. Тэр цагт л бидний зовлонг ойлгох болно. Зөрчлийн тухай хууль эрх мэдэлтнүүдэд үйлчлэхгүй атлаа эгэл жирийн худалдаа эрхлэгчид асар их дарамт учруулж байгаад бидний зүгээс гомдолтой байна.”
Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд ТҮЦ эзэмшигч Д.Отгонбаяр “Манай гэр бүл 0-9 насны таван хүүхэдтэй, залуу гэр бүл. Эхнэр бид хоёр 10 гаруй жил цуглуулсан мөнгөөрөө 3×5 хэмжээтэй ТҮЦ худалдан авч, үйл ажиллагаа явуулж байна. Өглөө 06:00 цагт нээж, орой 22:00 цаг хүртэл ТҮЦ-ээ ажиллуулж байж хоногийн хоолны мөнгөтэй залгадаг. Энэ хугацаанд хамгийн том есөн настай хүүхэд маань дөрвөн сартай дүүгээ кашаар угжиж өдрийг өнгөрүүлдэг. Бид өдөр бүр амралтгүй тогтмол ажиллаж байж сард гурван сая төгрөгийн орлого олдог. Үүнээс хэрэглээний зардал, өдөрт идэх хоол, ундны мөнгөө хасвал манай гэр бүлд хуримтлалын мөнгө огт үлддэггүй.
Бид баяжих гэж ТҮЦ ажиллуулдаггүй шүү дээ. Гэтэл өдөр бүр Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас байцаагч нар орж ирж, хамгийн багадаа 20 мянган төгрөгөөр торгодог. Бүр өдөр бүр. Өөрсдөө болохоор гадаа зогсож тамхи татаад иш ээ хээв нэг хаячихаад явчихдаг. Түүнийг нь бид цэвэрлэдэг. Хаана байна, нөгөө олон нийтийн газар тамхи татвал иргэнийг 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн Зөрчлийн хуулийн биелэлт. Төрийн алба хаагчдад биш ард иргэд, ТҮЦ эрхлэгчид нарт л тэр хууль жинхэнэ утгаараа хэрэгжиж байна.”
Монголын Худалдаачдын холбооноос төрөөс санаачилсан ядуурлыг бууруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл хөтөлбөрүүд зорилтот бүлэгтээ хүрэхгүй, хулгайч, авилгач дарга, эрхмүүдийн амар хялбар хөрөнгөжих эх үүсвэр болж байгааг тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандан шаардлага хүргүүлэхээр боллоо. Мөн худалдаачдын холбооны ээлжит бус “Их хурал”-ыг ирэх сарын 05-нд зохион байгуулах юм байна.
| ТҮЦ эрхлэгчид Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлдэг мөнгөний машин биш |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |