Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Цар тахлын улмаас улсын хил хааснаас хойш 22 мянга 400 гаруй иргэн татан аваад байна. Мөн 48 улсаас 10 мянга 400 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлсэн. Ойрын үед таван удаагийн нислэгээр 1000 гаруй иргэнийг татан авчирна. Өнөөдрийн байдлаар услын хэмжээнд 70 тусгаарлах байранд 3703 иргэн тусгаарлагдаж, ажиглалтад байна. Коронавирусийн 312 тохиолдол батлагдснаас 302 хүн эдгэрч, ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байна.
.jpg)
Монгол Улсад ажиллах гадны иргэд болох инженер, техникийн мэргэжилтнүүд зэрэг гадны иргэдийг мөн зохион байгуулалттайгаар татан авч байгаа. Тухайн аж ахуйн байгууллагаас Засгийн газарт гаргасан хүсэлтийг үндэслэн энэхүү үйл ажиллагааг явуулж байгаа юм. Замын-Үүд боомтоор ирсэн Хятадын иргэдийг ирсэн даруйд нь коронавирусийн шинжилгээнд хамруулсан бөгөөд мөн бусад иргэдийн адил 21 хоног тусгаарлагдана. Улсын хилээр нэвтэрсэн иргэд зөвхөн Засгийн газар болон УОК-ын шийдвэрийн дагуу нэвтэрнэ. Зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар улсын хил нэвтэрсэн нэг ч хүн байхгүй” гэв.
ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч Ж.Бямбасүрэн “Монгол Улсын хил тайван, халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийн шугам өөрчлөгдөөгүй, хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээ бүрэн хэрэгжиж байгаа. Хил хамгаалах байгууллага хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж байна. Улсын хилийн шугам өөрчлөгдсөн, хяналт шалгалтгүйгээр хил нэвтрүүлж байна гэдэг худал мэдээлэл тараагдах боллоо. Хилчид үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаж байгаа. Улсын хилээр олон улсын ачаа тээврийн жолооч, дипломат ажилтан, тэдгээрийн гэр бүл, бүтээн байгуулалтад оролцох ажилчдыг хууль дүрмийн дагуу нэвтрүүлж байгаа”
Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр “Коронавирусийн тархалтаас болоод Монгол Улсаас виз хүссэн иргэдийн тоо өмнөх жилүүдийг бодвол эрс багассан. Үүнийг дагаад Монгол Улсад хууль бусаар орж ирсэн, нэвтэрсэн хүн байхгүй. Зөвхөн УОК болон Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын шаардлагыг хангасан хүмүүс орж ирж байгаа. Хилээр нэвтэрч орж ирсэн иргэдийн тоо, хөдөлмөр эрхэлж байгаа байдал манай байгууллагын бүрэн хяналтад байгаа”
ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд “Цагдаагийн байгууллага УОК-ын шийдвэрээр харуул хамгаалалттын ажлыг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн явдал гараагүй. Төрийн болон төрийн бус байгууллагуудын талаар худал мэдээлэл тарааж байгааг цагдаагийн байгууллага шалгах болно” гэв.
| Г.Ариунбуян: таван удаагийн нислэгээр 1000 гаруй иргэнийг татан авчирна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |