Эрүүл мэндийн яамнаас лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтыг зохион байгуулж байна.
Сүүлийн 10 жилийн судалгаагаар манай улсын хэмжээнд тарваган тахлаар нийт 17 хүн өвчилж, 6 хүн нас барсан. Мөн галзуу өвчний эрсдэлд 1,326 хүн өртөж, 4 хүн нас барсан бол боом өвчнөөр 105 хүн өвчилж, 9 хүн нас барсан байна. Дээрх өвчлөл нас баралтын тоо, халдварын эрсдэлийг ирэх дөрвөн жилд үе шаттайгаар бууруулахын тулд зоонозын салбарт дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах танилцууллаа.
Жил бүр дулааны улиралд тарваган тахлын дэгдэгт гарсаар байна. Бид халдвар гарсны дараа биш өмнө нь угтуулан сэргийлэх чиглэлээр ажиллах, бэлэн байдлыг хангах шаардлагатай. Энэ жилийн тухайд тарваган тахал гарахад оношилгооны тоног төхөөрөмж халдварын голомттой бүсдээ байсан боловч оношлуур нь бэлэн байгаагүй. Үүнээс болж сорьцыг Улаанбаатар хор руу зөөвөрлөх зэрэг хүндрэлтэй асуудал гарсан. Тиймээс салбарын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулж, ЗӨСҮТ-ийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой төлөвлөх, тоног төхөөрөмжийн ашиглалтыг ухаалагаар зохицуулах, үрэлгэн менежментийг өөрчлөх нь чухал байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцоллоо.
| Т.Мөнхсайхан: Зоонозын өвчин гарсны дараа биш урьдчилан сэргийлж бэлэн байдлыг хангах нь чухал |
|
Каратэгийн катагийн ДАШТ-ээс 1 алт, 2 мөнгөн медаль хүртжээ
2026-11-08 07:20:00
Монгол Улсын гал унтраах, техник спортын баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-08 07:10:00
Вена хотод таеквондо-гийн “ITF 60 th Anniversary Summit” арга хэмжээ болж байна
2026-11-08 07:00:00
Польш Улсад “Business Women IMPACT 2026” эдийн засгийн конгресс болов
2026-11-07 09:43:22
“Алдар” спорт хороо чөлөөт бөхийн тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-07 09:32:36
Манай 3х3-ын баг “Дакар 2026” олимпын наадмын шигшээ наймд шалгарлаа
2026-11-07 08:33:36
“ДАКАР-2026” 3х3-ын Монголын баг эхний ялалтаа авлаа
2026-11-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |