Иргэн Б.Болороогийн нөхөр өдийгөөс гурван жилийн өмнө лифтний хонгилд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр түүний нөхрийг ажлын байрандаа архидан согтуурч, осолдож нас барсан хэмээсэн байдаг. Энэхүү дүгнэлтийн дараа Б.Болороогийн зүгээс төв талбайд суулт хийж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах, мөрдөн байцаалтыг дахин эхлүүлэх тухай шаардлага гаргасаж албаныхан хэргийн шалгалтын ажиллагааг дахин эхлүүлсэн юм. Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа хэдийн дууссан ч, шүүх хурал удаа дараа хойшлоод байсан билээ. Харин иргэн Б.Болороогийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал болж, Тэрбээр цахим хуудастаа “Бүтэн жил гурван сарын хугацаанд ханийнхаа амиа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө явлаа.
Энэ хугацаанд хичнээн шөнийг нойргүй хонож, сэтгэл түгшин, хичнээн хормыг шаналж өнгөрүүлснийг ээжээс минь өөр хэн ч мэдэхгүй. Маш их тэвчиж, тэссэний үр дүнд өнөөдөр хэргийнхээ ард гарлаа. Хамгийн гол нь “Хишиг Арвин Индустриал” компаний захирал Б.Хишигдорж өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлийн уучлал хүссэн учраас шүүх хурал хурдан боллоо. Би “Хэн нэгний мууг үзэж, ял эдлүүлэх нь гол нь биш харин зөвхөн нөхрийнхөө нэр төрийг цэвэрлэнэ” гэсээр өнөөдрийг хүрсэн. Миний байр суурь хэзээ ч ганхаагүй ээ. Тиймдээ ч миний нөхөрт хүн гарга гэж түлхүүр өгч явуулсан н.Мядаг гэх хүнийг ажил үүргээс гадуур ажил хийж байхад нь хяналт тавиагүй, ХАБ хариуцсан хүнийг, камерын инженерийг нь яллагдагчаар татуулах байсан ч хүний мууг үзэхгүй гэсэндээ ингээгүй.
Нөгөөтэйгүүр би өөрөө хайртай хүнээ санаж шаналах, ганцаардахын зовлонг амсаж яваа, охин маань эцгийн хайр халамжаар дутаж яваа учир өөр хэн нэгнийг ийм зовлонг бүү амсаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Ташрамд дурдахад хохирсон дээрээ хохироод үлдэхгүй гэж, охиныхоо ирээдүйг бодон хохирол, гэм уршгийг тооцон хохирлоо барагдуулж авлаа. Би нэг л зүйлийг маш сайн ойлголоо. Ямар ч хэрэгт шүүх эмнэлгийн дүгнэлт ямар гарна хэрэг бүхэлдээ тэгэж шийдэгддэгийг, үхсэн хүн үг хэлэх биш, ясыг өндөлзүүлэхгүй гээд манайхан хаясаар байгаад хууль, шүүхийн байгууллагынхныг өөхшүүлж, ийм шударга бус байдлыг газар авахуулсан юм байна гэдгийг ойлголоо.
Ямар ч байсан шаардаж, тэмцэж, араас нь явсаар байгаад шүүх эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үнэн зөвөөр тогтоолгож чадлаа. Нэг өдөр шантрахгүй араас нь явсаар компаний гэм буруутайг тогтоолгож чадлаа. Надад тусалсан бүх хүнд баярлалаа” гэж бичжээ.
| Б.Болороо: Шүүх дээр ялж, жинхэнэ утгаараа ханийхаа нэрийг цэвэрлэж чадлаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |