Дулааны байгууламж, захирагчийн ажлын алба, Тавантолгой компанийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүдэд нийт 1356 арга хэмжээг төлөвлөсөн. Гүйцэтгэл 80 хувьтай хэрэгжиж байна.
.jpeg)
2020 оны зуны засварын хугацаанд нийт 498 хэрэглэгчийн гадна дулааны шугамд нягтын шахалт хийхээр төлөвлөснөөс есдүгээр сарын 10-ны байдлаар 215 хэрэглэгчийн 36 томоохон салаа шугамд шахалт хийсэн. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд 20 мянган тонн нөөцийн мах бэлтгэх ажлыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.
Урьдчилсан байдлаар нөөцийн махны борлуулалтад оролцох сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжүүд арилжааны банкнаас зээл авах хүсэлтээ ирүүлсэн. Тэдний хүсэлтийг харгалзан банкууд зээл олгосны дараа IX, X сард хөдөө орон нутгаас мах бэлтгэж, нөөцлөх худалдан борлуулах ажлын зохион байгуулалтыг хийнэ” гэв.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Ш.Мөнхжаргал “Есдүгээр сарын 15-нд орон сууцны барилгуудыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг хийж эхэлсэн. Энэ жил нийтдээ 11 мянга 200 орчим барилга, обьектыг төвлөрсөн дулаанаар хангаж ажиллана. Өнөөдрийн байдлаар 10 гаруй байршилд 20 орчим орон сууцны барилгын засвар хийгдэж дуусаагүй байна. Бид аль болох энэ долоо хоногтоо багтааж, засвар үйлчилгээг дуусгахаар зорьж байгаа” гэлээ.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Нийслэлийн Засаг даргын А/1036 тоот захирамж гарсан. Энэхүү захирамжаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг дэх айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, зуух яндангаа хөөлөх, пийшингийнхээ хэвийн үйл ажиллагааг хангах, түлш нөөцлөх ажлыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.
Энэ хүрээнд наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд “Яндангаа хөөлье” сарын аяныг зохион байгууллаа. Тэгвэл энэ аяныг аравдугаар сарын 15-ныг хүртэл дахин нэг сарын хугацаанд сунгаж, гэр хорооллын айл өрхүүдэд зуух, яндан, пийшингийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж, мэдээллийг хүргэж, ажиллахаар болсон” хэмээн ярилаа
| Т.Гантөмөр: Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай хэрэгжиж байна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |